MEMBER logo
2025 оны 09 сарын 21
flag 3,594.52 ₮flag 4,228.59 ₮flag 24.30 ₮flag 4,525.11 ₮flag 383.00 ₮flag 4,848.83 ₮flag 2,162.05 ₮flag 10.85 ₮flag 74.62 ₮flag 40.77 ₮flag 462.30 ₮flag 43.20 ₮flag 6.64 ₮flag 505.39 ₮flag 2.58 ₮flag 27.65 ₮flag 2,601.99 ₮flag 2,372.20 ₮flag 174.15 ₮flag 119.01 ₮flag 112.96 ₮flag 0.22 ₮flag 853.81 ₮flag 2,800.02 ₮flag 978.62 ₮flag 11,770.26 ₮flag 2,109.80 ₮flag 566.53 ₮flag 991.92 ₮flag 87.11 ₮flag 363.14 ₮flag 25.48 ₮flag 207.24 ₮flag 86.85 ₮flag 0.14 ₮flag 4,950.03 ₮
Улаанбаатар хотын сургуулиудад 41 мянга гаруй хүүхэд элслээ

ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ “IProject 100+” РЕАЛИТИ ШОУНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.09.03 11:58 • 8614 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ “IProject 100+” РЕАЛИТИ ШОУНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын залуучуудын бүтээлч санаачилга, гарааны бизнесийг хөгжүүлэх, дэмжих зорилготой "iProject 100+" үндэсний хэмжээний реалити шоу албан ёсоор эхэлж байна.

Өнөөдрийн нөхцөлд манай улсын эдийн засагт залуусын оролцоо, бүтээлч сэтгэлгээ нэмэгдэж, гарааны бизнесийн соёл хөгжиж байгаа хэдий ч санхүүгийн асуудалтай тулгарсаар байна. Хэн нэгэн хот, хөдөөгийн хаана амьдарч байгаагаас үл хамаарч тухайн бүс нутагтаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгаа ч хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудалтай үргэлж тулгардаг. Мөн старт-ап бизнесүүд түрээс, урсгал зардал, менежмент, маркетинг сурталчилгаа гэх мэт үндсэн зардлуудыг давж чадахгүй дарамтанд орж, улмаар зах зээлийг орхин гарч байна.

Эдгээр дарамт, зардлуудыг оновчтойгоор шийдэж чадвал ямар ч төрлийн бизнес бага өртөг, бага эргэлтийн хөрөнгөтэйгээр ашигтай ажиллах боломжтой. Энэ боломжийг хангахаар “IProject +100 хөтөлбөр” орон даяар хэрэгжиж эхлээд байна. Тус хөтөлбөр нь иргэдийн хувьд хөрөнгө оруулалт, зээл, тусламж авч төсөөллөө бодит ажил болгон хэрэгжүүлэхэд нь туслах гүүр байх болно.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “IProject реалити шоу” нэвтрүүлэг хийгдэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор олон нийтэд харуулах юм.  

Энэхүү реалити шоу нь зөвхөн хөрөнгө оруулалтын шоу бус оролцогч залуусын шинэлэг санааг олон нийтэд таниулах, тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх, салбар шилдэг мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, хамтран ажиллах боломжийг бий болгох цогц зорилготой. Түүнчлэн, шаардлагатай тохиолдолд төр, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын оролцоог ханган ажиллах замаар залуусын төслийг амжилттай хэрэгжихэд түлхэц үзүүлэх юм.

IProject 100+ реалити шоугаар дамжуулан хамгийн багадаа 100 төслийг дэмжих ажээ. Та энэхүү нэвтрүүлгийн оролцогчоор бүртгүүлэх боломжтой. Оролцогч болохын тулд та заавал бизнесийн төсөл санаачлагч байх албагүй, төслөө заавал бичсэн байх ч албагүй, мөн өөрийн мэргэжил, ур чадвар дээрээ тулгуурлан бусадтай баг болон бизнесээ эхлүүлэх ч боломжийг энэхүү нэвтрүүлэг олгож байна.

Мөн та бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй бол, орон нутагтаа бизнес эхлүүлсэн бол, төслийн удирдагч болохыг хүсч байгаа бол, CEO болж өөрийгөө сорихыг хүсч байгаа бол энэхүү нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлэх боломжтой.

ХЭРВЭЭ ТА БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ:

  1. ОНЛАЙН ПЛАТФОРМ БҮРТГЭЛ: zaluus.mn
  2. ОНЛАЙН БҮРТГЭЛ: https://forms.gle/kxeJG44sWNrmZ1V57
  3. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: +976 9477 0011

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...eq5i435d0rbmkvok3ppntm643a