MEMBER logo
2026 оны 05 сарын 11
flag 3,576.14 ₮flag 4,199.46 ₮flag 22.80 ₮flag 4,589.50 ₮flag 386.47 ₮flag 4,856.93 ₮flag 2,147.83 ₮flag 11.80 ₮flag 67.83 ₮flag 37.79 ₮flag 456.78 ₮flag 47.87 ₮flag 7.75 ₮flag 525.64 ₮flag 2.43 ₮flag 27.51 ₮flag 2,618.64 ₮flag 2,583.22 ₮flag 172.77 ₮flag 113.85 ₮flag 110.94 ₮flag 0.21 ₮flag 911.93 ₮flag 2,818.85 ₮flag 973.71 ₮flag 11,679.10 ₮flag 2,128.34 ₮flag 561.99 ₮flag 992.78 ₮flag 81.59 ₮flag 385.76 ₮flag 23.62 ₮flag 217.30 ₮flag 78.83 ₮flag 0.14 ₮flag 4,920.37 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНЫ МЭДЭЭЛЛЭЭС ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

negdmel.mn
negdmel.mn
2025.04.29 10:27 • 8903 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНЫ МЭДЭЭЛЛЭЭС ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

Монгол Улсын хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Шинэ сэргэлтийн бодлого"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.

“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Булган аймгийн спортын ордонд эхэлсэн. Хуралдааныг нээж Монгол Улсын Шадар Сайд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан нээж үг хэлсэн юм. Нээлтээс 10 онцлох эшлэлийг хүргэж байна. 

1. "Та Бидний зорьж буй бүсчилсэн хөгжлийн бодлого бол ердийн нэгэн сонголт бус, харин Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжилд хүрэх цорын ганц зөв зам, нэн яаралтай хэрэгжүүлэх, эрчимжүүлэх зайлшгүй арга хэмжээ мөн"


2. "Бүсчилсэн хөгжлийн бодлогоор бүс бүрийн газар зүй, байгаль орчин, нөөц боломж, давуу тал, эдийн засгийн онцлогт тулгуурласан төрөлжсөн хөгжлийг бий болгоно"


3. "Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо, нэгдмэл ойлголт, нийтлэг зорилго хамгийн чухал"


4. "Манай улсын нийт хүн амын талаас илүү хувь, эдийн засгийн нийт үзүүлэлтийн 80 гаруй хувь нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн байгаа нь улсын хөгжлийн тэнцвэргүй байдлын гол илэрхийлэл болж байна"


5. "Бүс нутгийн ялгаа багасаж, бүсүүд бие биеэ дэмжин хамтарснаар улсаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд илүү хүчирхэгжинэ" 


6. "Монгол Улсын Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо бүхий л боломжоо дайчлан бүсчилсэн хөгжлийн бодлогыг бүс тус бүрд эрчимтэй, үр дүнтэй хэрэгжүүлнэ"


7. "Бүс бүр өөрийн онцлог, давуу талдаа тулгуурлан бие даан хөгжих нь Монгол Улсын тогтвортой хөгжил, бүрэн бүтэн байдал, үндэстний эв нэгдлийг бататгах үндсэн нөхцөл"


8. "Бүсчилсэн хөгжлийн бодлогын гол зарчим бол иргэн бүрд эрх тэгш нөхцөл, боломжийг хангахад чиглэнэ"


9."УИХ, аймаг орон нутгийн удирдлагаас бүрдсэн бүсийн зөвлөл Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны бодлого, зорилтыг өөрсдийн Хойд бүсийн хөгжлийг дотоод нөөц боломжтойгоо хослуулан удирдана"


10. "Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Монгол орон даяар нийт 91 хөгжлийн төв бий болно"

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...djk6lrh1mo0qoqcei301mhllp8