MEMBER logo
2026 оны 02 сарын 09
flag 3,565.78 ₮flag 4,203.88 ₮flag 22.72 ₮flag 4,585.62 ₮flag 393.75 ₮flag 4,836.09 ₮flag 2,141.61 ₮flag 11.07 ₮flag 76.09 ₮flag 39.28 ₮flag 456.45 ₮flag 46.18 ₮flag 7.20 ₮flag 513.78 ₮flag 2.43 ₮flag 27.43 ₮flag 2,604.76 ₮flag 2,480.00 ₮flag 173.34 ₮flag 112.56 ₮flag 112.54 ₮flag 0.21 ₮flag 902.84 ₮flag 2,798.12 ₮flag 970.91 ₮flag 11,668.13 ₮flag 2,130.91 ₮flag 562.97 ₮flag 996.39 ₮flag 82.61 ₮flag 365.19 ₮flag 24.54 ₮flag 220.26 ₮flag 81.99 ₮flag 0.14 ₮flag 4,894.45 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

С.АМАРСАЙХАН: ТЭГШ, ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ШИЙДЭЛ БОЛОХ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.04.16 10:08 • 10958 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
С.АМАРСАЙХАН: ТЭГШ, ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ШИЙДЭЛ БОЛОХ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” эхэлж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий “Бүсийн зөвлөл”-ийн дарга нар томилогдож байгаа аж. “Бүсийн зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүсийн зөвлөлийн даргыг аймгуудын нэрний цагаан толгойн үсгийн дарааллаар сонгохоор тогтсон. Уг заалтын дагуу Хангайн бүсийн зөвлөлийн даргаар Архангай аймгийн Засаг дарга ажиллахаар болжээ.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай хэдий ч улсын нийлэлдээ хүн амын нягтаршил ихтэй, төвлөрөл улам бүр нэмэгдсээр байгаа нь бүсчилж хөгжүүлэх бодлогыг нэн эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагыг үүтгэж байгаа билээ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, татах хүчийг саармагжуулах, аймаг орон нутаг, хилийн боомтуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүнсний аюулгүй байдал, хяналтыг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлуудын гарц гаргалгааг олж, нэгдсэн шийдэлд хүрэх, хот, хөдөөгийн ялгаагүй тэнцвэртэй хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад бүхий л талын оролцоог хангаж, тухайн бүсийн онцлог, давуу тал, ялгаатай нөхцөл байдалд тохирсон байдлаар гарц шийдэл олох, хэрэгжүүлэх үйл хэрэг ийнхүү Хангайн бүсээс эхэллээ.

Хангайн бүс: Нийт хүн амын 8.4 хувь хангайн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 52.6%-ийг хөдөө аж ахуйн салбар, 32.2%-ийг үйлчилгээ, 15.2 %-ийг үйлдвэрлэл эзэлж байна.  Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 6,770, дундаж цалин 1.4 сая.төг бөгөөд нийт малын тоо 13.7 сая.толгой байна.

Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:

  • Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
  • Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
  • Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
  • Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
  • Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
  • Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
  • Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.

Энэ удаагийн “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы үеэр тус бүсэд ирэх 4 жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд В2В уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа, аялал жуулчлалын үзэсгэлэн, танилцуулга, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, аймгуудын хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ, хоршоодын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...aquu7avcolh7igsouo6o9dmrvr