MEMBER logo
2026 оны 03 сарын 27
flag 3,567.16 ₮flag 4,136.84 ₮flag 22.42 ₮flag 4,513.96 ₮flag 383.12 ₮flag 4,779.28 ₮flag 2,142.44 ₮flag 10.61 ₮flag 67.74 ₮flag 37.94 ₮flag 456.21 ₮flag 44.15 ₮flag 7.40 ₮flag 517.00 ₮flag 2.37 ₮flag 27.44 ₮flag 2,587.90 ₮flag 2,485.60 ₮flag 169.28 ₮flag 111.51 ₮flag 109.00 ₮flag 0.21 ₮flag 900.23 ₮flag 2,786.73 ₮flag 971.30 ₮flag 11,638.37 ₮flag 2,074.66 ₮flag 553.63 ₮flag 968.99 ₮flag 81.35 ₮flag 367.05 ₮flag 23.73 ₮flag 210.77 ₮flag 80.42 ₮flag 0.14 ₮flag 4,864.99 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

“БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН" ГОВИЙН БҮСЭД ЭХЭЛЛЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.05.12 16:16 • 7456 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
“БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН" ГОВИЙН БҮСЭД ЭХЭЛЛЭЭ

“Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Биеийн тамир спортын ордонд эхэллээ.

  Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.

 Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн  гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1183 төлөөлөгчид оролцож байна.

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор  батлан, мөрдүүлж ажилласнаас хойш 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төдийлөн үр нөлөөгүй өгч чадаагүй тул Бүсчилсэн хөгжлийн бодлогыг судалгаа, шинэжилгээний үндсэн дээр шинэчлэн боловсруулж, 2024 оны Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ.

2024 оны 64 дүгээр тогтоолоор шинэчлэгдсэн, шинэ “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд Говийн бүсийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...l4mnvmig2etfcvbhl5ifabld3t