MEMBER logo
2026 оны 03 сарын 27
flag 3,567.16 ₮flag 4,136.84 ₮flag 22.42 ₮flag 4,513.96 ₮flag 383.12 ₮flag 4,779.28 ₮flag 2,142.44 ₮flag 10.61 ₮flag 67.74 ₮flag 37.94 ₮flag 456.21 ₮flag 44.15 ₮flag 7.40 ₮flag 517.00 ₮flag 2.37 ₮flag 27.44 ₮flag 2,587.90 ₮flag 2,485.60 ₮flag 169.28 ₮flag 111.51 ₮flag 109.00 ₮flag 0.21 ₮flag 900.23 ₮flag 2,786.73 ₮flag 971.30 ₮flag 11,638.37 ₮flag 2,074.66 ₮flag 553.63 ₮flag 968.99 ₮flag 81.35 ₮flag 367.05 ₮flag 23.73 ₮flag 210.77 ₮flag 80.42 ₮flag 0.14 ₮flag 4,864.99 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.06.10 12:54 • 2554 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 6-нд Варшав хотноо боллоо.

Энэ үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Владислав Теофил Бартошевски нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Мөн нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өв болох морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, үндэсний наадмын элементүүдээс толилуулж, соёлын хөтөлбөрийг хүргэлээ.

Түүнчлэн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд”, “Зосон” брэндийн ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулж, Монгол, Польш улсын хамтын ажиллагааны түүхэн баримт бичиг, монгол орны байгаль, ахуй соёлыг харуулсан гэрэл зураг болон барималч Д. Түвдэндорж, зураач Ц. Солонго нарын үзэсгэлэнг толилуулав гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...fip8kiv1d0rh8t9tp7i7ls609o