MEMBER logo
2026 оны 03 сарын 27
flag 3,567.16 ₮flag 4,136.84 ₮flag 22.42 ₮flag 4,513.96 ₮flag 383.12 ₮flag 4,779.28 ₮flag 2,142.44 ₮flag 10.61 ₮flag 67.74 ₮flag 37.94 ₮flag 456.21 ₮flag 44.15 ₮flag 7.40 ₮flag 517.00 ₮flag 2.37 ₮flag 27.44 ₮flag 2,587.90 ₮flag 2,485.60 ₮flag 169.28 ₮flag 111.51 ₮flag 109.00 ₮flag 0.21 ₮flag 900.23 ₮flag 2,786.73 ₮flag 971.30 ₮flag 11,638.37 ₮flag 2,074.66 ₮flag 553.63 ₮flag 968.99 ₮flag 81.35 ₮flag 367.05 ₮flag 23.73 ₮flag 210.77 ₮flag 80.42 ₮flag 0.14 ₮flag 4,864.99 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

С.АМАРСАЙХАН: МАЛЧИН ХОРШООЛОГЧИД 17,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХУГАЦААНД НЬ ЭРГЭН ТӨЛСӨН

negdmel.mn
negdmel.mn
2025.06.12 13:28 • 5820 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
С.АМАРСАЙХАН: МАЛЧИН ХОРШООЛОГЧИД 17,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХУГАЦААНД НЬ ЭРГЭН ТӨЛСӨН

Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хоршооны тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн" үр дүнтэй хэрэгжиж байна.

Тус хөдөлгөөний хүрээнд малчин өрхүүд хоршоонд нэгдэн, зорилтот зээлийг авч, үр ашигтай зарцуулахын зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг олон давуу талууд гарч байна.

Монголбанкнаас гаргасан албан ёсны мэдээллээр, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдсан малчин хоршоологчид нийт 17.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг амжилттай хийсэн байна. Тус төслийн санхүүгийн сахилга бат, үр ашигтай байдал нь зээлийн эргэн төлөх чадвар өндөр байгааг харуулж байна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороон дарга С.Амарсайхан онцолсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 9,689 хоршоо байгуулагдаж, тэдгээрээс 6,885 хоршооны 23,581 малчин хамтран 798.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Малчин хоршоологчид зээлээ Үржлийн мал худалдан авах, өсгөн үржүүлэх, зах зээлд борлуулах, Мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах цех байгуулах, өргөтгөх, Тоног төхөөрөмж шинэчлэх, Тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэлийн цех байгуулах, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулсан байна.

Засгийн газрын зүгээс ирэх тав жилийн хугацаанд нийт 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон түлхэц өгөх хүлээлттэй байна.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...nvheck3jgs7frka19k9vjvehpu