MEMBER logo
2025 оны 12 сарын 25
flag 3,553.36 ₮flag 4,185.33 ₮flag 22.77 ₮flag 4,495.36 ₮flag 385.19 ₮flag 4,797.57 ₮flag 2,138.39 ₮flag 10.72 ₮flag 74.85 ₮flag 39.61 ₮flag 456.87 ₮flag 45.32 ₮flag 6.96 ₮flag 505.57 ₮flag 2.40 ₮flag 27.33 ₮flag 2,586.99 ₮flag 2,371.87 ₮flag 172.01 ₮flag 112.88 ₮flag 114.20 ₮flag 0.21 ₮flag 874.14 ₮flag 2,761.93 ₮flag 967.48 ₮flag 11,565.42 ₮flag 2,068.23 ₮flag 560.28 ₮flag 992.07 ₮flag 84.40 ₮flag 352.24 ₮flag 24.76 ₮flag 212.92 ₮flag 83.06 ₮flag 0.13 ₮flag 4,858.07 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

МОНГОЛ УЛСААС САНААЧЛАН БОЛОВСРУУЛСАН СТАНДАРТ АНХ УДАА ОЛОН УЛС /ISO/-ЫН СТАНДАРТААР БАТЛАГДЛАА

negdmel.mn
negdmel.mn
2025.10.16 16:04 • 10695 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСААС САНААЧЛАН БОЛОВСРУУЛСАН СТАНДАРТ АНХ УДАА ОЛОН УЛС /ISO/-ЫН СТАНДАРТААР БАТЛАГДЛАА

Дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол Улсаас санаачлан боловсруулсан ISO 22786 “Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандарт Олон улсын Стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хороо (ISO/TC 38 Texile)-ны гишүүн улсуудын 100 хувийн саналаар дэмжигдэж, Олон Улс/ISO/-ын стандартаар батлагдлаа

Дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол Улсаас санаачлан боловсруулсан ISO 22786 “Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандарт Олон улсын Стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хороо (ISO/TC 38 Texile)-ны гишүүн улсуудын 100 хувийн саналаар дэмжигдэж, Олон Улс/ISO/-ын стандартаар батлагдлаа.

Энэхүү стандартыг боловсруулж, баталснаар Монгол ямааны ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлж, хариуцлагатай нүүдэлчин, мал аж ахуйн орон гэсэн нэр хүндийг дэлхийд бататгахаас гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. 

Монгол ямааны ноолуур нь нарийн ширхэгтэй, хөнгөн, дулаан хадгалдаг гэдгээрээ алдартай бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээгддэг ховор, үнэ цэнтэй түүхий эд учраас энэ чиглэлийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн менежмент, хуурай болон хагас хуурай газрын экосистем, түүний биологийн олон янз байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх, уламжлалт мал аж ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг хүчин зүйлийг дээрх стандартад тусгажээ.

Энэ тухай Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Монгол Улсын Засгийн газрын “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн олон улсын стандартыг нутагшуулж, гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг арилгаж, сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах боломжийг бүрдүүлэхээр болсон.

May be an image of one or more people and text Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд” Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа” гэдгийг онцлон хэллээ. 

No photo description available.

Монгол Улс Олон улсын Стандартчиллын байгууллагын үйл ажиллагаанд 1979 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн билээ. Түүхэндээ анх удаа Олон Улс/ISO/-ын стандарт батлуулсан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын хамт олонд халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье. 

May be an image of one or more people, crowd and text that says 'A ISO 本. Love YOU AFRIGA. ILOVEYQUAFLICA.CA.CA .CA. cA CA H ISO Annual 6-10 Oct MeeT 10 Kigali United for impact Hostedby ERSR'

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...9abtiqfjsfd1se5gm7kvm33j0s