-2025 оны есдүгээр сарын 1-7-нд болох үйл явдлын тойм-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
Улаанбаатарт:
9 дүгээр сарын 1-нд: Их, дээд сургууль, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жилийг орон даяар нээнэ.
9 дүгээр сарын 1-нд: Эх хэлний өдөр тохиож байна.
9 дүгээр сарын 1-нд: Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулж "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг МУҮНС-гийн шинэ байранд заана.
9 дүгээр сарын 1-нд: МУБИС-д хиймэл оюунд сургах, дижитал хөтөлбөр хэрэгжүүлэх “Smart education hub center”-ийг нээнэ.
9 дүгээр сарын 2-5-нд: “Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо болно.
9 дүгээр сарын 3-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9 дүгээр сарын 4-9-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
9 дүгээр сарын 5-нд: Шинэ ургацын өдөр болж байна.