MEMBER logo
2025 оны 09 сарын 21
flag 3,594.52 ₮flag 4,228.59 ₮flag 24.30 ₮flag 4,525.11 ₮flag 383.00 ₮flag 4,848.83 ₮flag 2,162.05 ₮flag 10.85 ₮flag 74.62 ₮flag 40.77 ₮flag 462.30 ₮flag 43.20 ₮flag 6.64 ₮flag 505.39 ₮flag 2.58 ₮flag 27.65 ₮flag 2,601.99 ₮flag 2,372.20 ₮flag 174.15 ₮flag 119.01 ₮flag 112.96 ₮flag 0.22 ₮flag 853.81 ₮flag 2,800.02 ₮flag 978.62 ₮flag 11,770.26 ₮flag 2,109.80 ₮flag 566.53 ₮flag 991.92 ₮flag 87.11 ₮flag 363.14 ₮flag 25.48 ₮flag 207.24 ₮flag 86.85 ₮flag 0.14 ₮flag 4,950.03 ₮
Улаанбаатар хотын сургуулиудад 41 мянга гаруй хүүхэд элслээ

Э.БАТШУГАР: САНХҮҮГИЙН ЯЛ БОЛОХ "ХАР ЖАГСААЛТ" БАЙХГҮЙ БОЛЛОО

negdmel.mn
negdmel.mn
2025.09.02 11:32 • 5782 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Э.БАТШУГАР: САНХҮҮГИЙН ЯЛ БОЛОХ "ХАР ЖАГСААЛТ" БАЙХГҮЙ БОЛЛОО

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд орсон өөрчлөлтийн хэрэгжилтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгчээ. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Энэ оны тавдугаар сарын 16-нд Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч тушаал гаргаж, ААН болон иргэдийн хар жагсаалт гэх зүйлийг байхгүй болгож байна. Энэ тушаал нь зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудад бүгдэд нь хамаарна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, банкууд болон банк бусууд, бусад ААН-үүд орох юм. Ингэснээр нийт 70 мянган иргэн, ААН хар жагсаалтаас гарч байгаа юм. Хар жагсаалтыг санхүүгийн ял гэж хэлж болно. Тийнхүү хар жагсаалтыг алга болгож, харин зээлээ цаг тухайд нь төлөөд явж байгаа иргэдийг урамшуулдаг, оноо нэмдэг тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр илүү таатай нөхцөлтэйгөөр банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг бий болно. 

Зээлээ төлөхгүй явж байгаад дараа нь төлж эхэлбэл бодит горимоор оноо нэмэгдэх болно. Зургаан жилээр хүлээлгэнэ гэх зүйл байхгүй болж байна. Гадаадын маш олон улс орнууд энэхүү системд аль хэдийн шилжсэн. Манай одоогийн тогтолцоо нь банкууд санхүүгийн сахилга баттай иргэдээ таньж чаддагггүй. Тиймээс зээлийн хүүгээ өндөр тавьдаг. Энэхүү шинэчлэлээр дамжуулан зээл төлж буй иргэдийг оноожуулж, цаг тухайд нь зээлээ төлж буй иргэд өндөр оноо цуглуулж, урамшуулал ч авах боломжтой болж байгаа юм. Ингэснээр банк зээл олгохдоо санхүүгйин сахилга баттай иргэдийг ялгах боломжтой болно.

undefined

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Дээр дурдсан шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэхүү шийдвэр нь өнөөдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд есдүгээр сарын 10-ны өдрөөс нийт зээлийн лавлагаа авч байгаа бүх мэдээлэл нь тусгагдахгүй гэсэн үг. Төв банкны зүгээс иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлээр маш олон үйл ажиллагаа явуулдаг. Үүний хамгийн томоохон үйл ажиллагаа бол хариуцлагатай зээлдэгчийг төлөвшүүлэх буюу зээлдэгчийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх үе шаттай үйл ажиллагааг явуулах нь юм.

Есдүгээр сарын 10-наас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа үзүүлж байгаа хоёр компаниас авч буй лавлагаан дээр тухайн зээлдэгчийн зээлийн ангилал мэдээлэл байхгүй болж, оноогоор тооцогддог болно. 

Энэ хүрээнд хариуцлагатай зээлдэгч гэж ямар ойлголт бий болох вэ гэвэл зээлээ цаг тухайд нь төлдөг, санхүүгийн эрсдэлээ бие даан үүрдэг, хугацаанд нь зээлээ төлөхгүй бол ямар хохиролтой талаар ерөнхий мэдээллийг зээлдэгч бүр мэддэг байх хэрэгтэй. Зээлдэгчийн ангилал байхгүй болж зөвхөн оноо тооцдог болсноор тухайн зээлдэг хариуцлагатай болж, санхүүгийн хариуцлагатай хэрэглэгч болох дараагийн шатны хөгжил бий болж байгаа юм.  

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...qmvimrgbuctjbjovecseii9fa9