MEMBER logo
2026 оны 05 сарын 11
flag 3,576.14 ₮flag 4,199.46 ₮flag 22.80 ₮flag 4,589.50 ₮flag 386.47 ₮flag 4,856.93 ₮flag 2,147.83 ₮flag 11.80 ₮flag 67.83 ₮flag 37.79 ₮flag 456.78 ₮flag 47.87 ₮flag 7.75 ₮flag 525.64 ₮flag 2.43 ₮flag 27.51 ₮flag 2,618.64 ₮flag 2,583.22 ₮flag 172.77 ₮flag 113.85 ₮flag 110.94 ₮flag 0.21 ₮flag 911.93 ₮flag 2,818.85 ₮flag 973.71 ₮flag 11,679.10 ₮flag 2,128.34 ₮flag 561.99 ₮flag 992.78 ₮flag 81.59 ₮flag 385.76 ₮flag 23.62 ₮flag 217.30 ₮flag 78.83 ₮flag 0.14 ₮flag 4,920.37 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ГАДААДЫН ЖУУЛЧИН ТОСОХ, ЗОЧИН УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭГДСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАНА

negdmel.mn
negdmel.mn
2025.04.21 09:59 • 6647 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ГАДААДЫН ЖУУЛЧИН ТОСОХ, ЗОЧИН УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭГДСЭН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАНА

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад албаны хүмүүс Улаанбаатар хотод аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Улаанбаатар хот орчмын аялал, жуулчлалыг нэмэгдүүлэх, аялал, жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй нийтлэг асуудлуудаа хамтарч шийдэх зэрэг олон бүтээлч санал, санаачилга гарсан ажил хэрэгч уулзалт боллоо.

Нэн тэргүүнд жуулчин тосох үйлчилгээг цэгцлэх шаардлага байгааг бизнес эрхлэгчид ярьж байна. Тус тусын автобус, машинаараа зочноо тосоод хот руу орж ирэхэд түгжрэх, мөн олон машин түгжрэлд нэмэр болж байгааг ч хэлж байна. Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас эдгээр байгууллагуудтай хамтарч жуулчин тосох, зочин угтах үйлчилгээг нэгдсэн байдлаар хийж болох юм гэдэг саналыг байгууллагууд гаргаж байна.

 

Үүний дагуу нийтийн тээврийн бодлогын газраас шаардлага хангасан 45 хүний суудалтай тохилог автобусыг жуулчин тосох, зочин угтах үйлчилгээнд явуулахаар боллоо. Эдгээр автобусыг тодорхой таних тэмдэгтэйгээр нэгдүгээр эгнээгээр зорчуулж, түргэн шуурхай үйлчилнэ.

Мөн аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид жуулчид ихээр зорчдог хэсгүүдийг өндөр хурдны утасгүй интернэт сүлжээтэй болгох, нийтийн тээврийн чиглэл, такси үйлчилгээний мэдээлэл, тухайн газрын түүх, онцлог, зочид буудал, зоогийн газрын байршлын мэдээллүүдийг агуулсан самбар байрлуулах шаардлагатайг хэлж байна. Дээрх ажлыг хотын зүгээс түргэн хугацаанд зохион байгуулж ажиллана гэдгээ аялал жуулчлалын салбарынханд илэрхийлэв.

undefined

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...d69q1shlmk14rko40pf1val1mv