MEMBER logo
2026 оны 05 сарын 11
flag 3,576.14 ₮flag 4,199.46 ₮flag 22.80 ₮flag 4,589.50 ₮flag 386.47 ₮flag 4,856.93 ₮flag 2,147.83 ₮flag 11.80 ₮flag 67.83 ₮flag 37.79 ₮flag 456.78 ₮flag 47.87 ₮flag 7.75 ₮flag 525.64 ₮flag 2.43 ₮flag 27.51 ₮flag 2,618.64 ₮flag 2,583.22 ₮flag 172.77 ₮flag 113.85 ₮flag 110.94 ₮flag 0.21 ₮flag 911.93 ₮flag 2,818.85 ₮flag 973.71 ₮flag 11,679.10 ₮flag 2,128.34 ₮flag 561.99 ₮flag 992.78 ₮flag 81.59 ₮flag 385.76 ₮flag 23.62 ₮flag 217.30 ₮flag 78.83 ₮flag 0.14 ₮flag 4,920.37 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ОРОС, УКРАИНЫ ТАЛУУД ОЛЗЛОГДСОН ЦЭРГҮҮДЭЭ СОЛИЛЦОВ

negdmel.mn
negdmel.mn
2025.04.21 10:10 • 3881 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ОРОС, УКРАИНЫ ТАЛУУД ОЛЗЛОГДСОН ЦЭРГҮҮДЭЭ СОЛИЛЦОВ

Өнгөрсөн бямба гарагт Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ харилцан солилцох явцад Украины 277 иргэн суллагдсанаас 246 нь цэргийн албан хаагчид байв. Мөн шархадсан 31 хүнийг өөр тохиролцооны хүрээнд суллажээ.

Эх орондоо эргэн ирсэн хүмүүсийн ихэнх нь 2000 оноос хойш төрсөн залуучууд байсан гэдгийг Украины Зохицуулах штаб мэдэгдлээ.

“2022 оны тавдугаар сараас хойш олзонд байсан нэгэн эмэгтэй цэргийн албан хаагч өнөөдөр ойр дотны хүмүүстэйгээ уулзана” гэж тус штабын мэдэгдэлд дурджээ. Энэ удаагийн олзлогдогсод солилцох ажиллагаа нь энэ онд болсон дөрөв дэх, Оросын дайралт эхэлснээс хойших 63 дахь ажиллагаа бөгөөд 2022 оны гуравдугаар сараас хойш Украины 4552 цэргийн албан хаагч олзноос суллагдан эх орондоо эргэн иржээ.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, олзлогдогсод солилцох ажиллагааны хүрээнд Оросын цэргийн 261 албан хаагч суллагджээ. Тэднийг “246:246” гэсэн харьцаагаар сулласан бөгөөд тэдэн дээр 15 шархадсан албан хаагч нэмэгдэж байгаа юм. Суллагдсан цэргүүд одоо Беларусьт байгаа бөгөөд удахгүй нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр эх орондоо ирнэ.  

Олзлогдогсод солилцоход Арабын Нэгдсэн Эмират улс зуучилсан байна.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...1em52gqm3prp8couped795q33u