MEMBER logo
2026 оны 05 сарын 11
flag 3,576.14 ₮flag 4,199.46 ₮flag 22.80 ₮flag 4,589.50 ₮flag 386.47 ₮flag 4,856.93 ₮flag 2,147.83 ₮flag 11.80 ₮flag 67.83 ₮flag 37.79 ₮flag 456.78 ₮flag 47.87 ₮flag 7.75 ₮flag 525.64 ₮flag 2.43 ₮flag 27.51 ₮flag 2,618.64 ₮flag 2,583.22 ₮flag 172.77 ₮flag 113.85 ₮flag 110.94 ₮flag 0.21 ₮flag 911.93 ₮flag 2,818.85 ₮flag 973.71 ₮flag 11,679.10 ₮flag 2,128.34 ₮flag 561.99 ₮flag 992.78 ₮flag 81.59 ₮flag 385.76 ₮flag 23.62 ₮flag 217.30 ₮flag 78.83 ₮flag 0.14 ₮flag 4,920.37 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

МОНГОЛД ТӨРСАН ТУВАГИЙН ФИЛАРМОНИЙН ДУУЧНЫГ ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН БАРИВЧИЛЖЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.04.21 10:51 • 7819 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛД ТӨРСАН ТУВАГИЙН ФИЛАРМОНИЙН ДУУЧНЫГ ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН БАРИВЧИЛЖЭЭ

ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын филармонид гоцлол дуучнаар ажилладаг манай улсын иргэн Т.Цэцэндэлгэрийг тагнуулын хэрэгт холбогдуулан баривчилжээ. 31 настай түүнийг Холбооны аюулгүй байдлын албаны харьяа Лефортово дахь цагдан хорих байгууллагад хорьсон байна.

Тува улсын филармонийн гоцлол дуучин Т.Цэцэндэлгэр Москва хотод тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан гэх мэдээллийг “Mediazona” сайт мэдээлсэн. 

Москвагийн Лефортово дүүргийн шүүхээс түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлд заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ баримтыг гадаад улсын тусгай албанд шилжүүлэх зорилгоор цуглуулан хадгалсан хэргийг гадаадын иргэн, харьяалалгүй хүн үйлдсэн” гэх заалтыг үндэслэн хорих шийдвэр гаргасан аж. Уг зүйл заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ. Энэ тухай мэдээллийг тус улсын “Медиазон” цахим хуудсанд нийтэлсэн юм.

Тэрээр өндөр хамгаалалттай Лефортовогийн хорих ангид хоригдож байгаа ч, хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болоогүй байгаа аж. ОХУ-ын хуулиар тагнуулын хэргийг зөвхөн гадаадын иргэдэд хүлээлгэх боломжтой бөгөөд Т.Цэцэндэлгэр Монгол Улсад төрсөн тул Монголын иргэн байх магадлал өндөр байгаа аж.

Тэгвэл манай ГХЯ-ныхан “ОХУ-д байнга оршин суудаг, монголд төрсөн Т.Цэцэндэлгэрийг баривчилсан нь үнэн. Ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа” гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...d2m5t2q4cmnl54kbkinks4isb4