MEMBER logo
2026 оны 03 сарын 27
flag 3,567.16 ₮flag 4,136.84 ₮flag 22.42 ₮flag 4,513.96 ₮flag 383.12 ₮flag 4,779.28 ₮flag 2,142.44 ₮flag 10.61 ₮flag 67.74 ₮flag 37.94 ₮flag 456.21 ₮flag 44.15 ₮flag 7.40 ₮flag 517.00 ₮flag 2.37 ₮flag 27.44 ₮flag 2,587.90 ₮flag 2,485.60 ₮flag 169.28 ₮flag 111.51 ₮flag 109.00 ₮flag 0.21 ₮flag 900.23 ₮flag 2,786.73 ₮flag 971.30 ₮flag 11,638.37 ₮flag 2,074.66 ₮flag 553.63 ₮flag 968.99 ₮flag 81.35 ₮flag 367.05 ₮flag 23.73 ₮flag 210.77 ₮flag 80.42 ₮flag 0.14 ₮flag 4,864.99 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ХОЙД БҮСИЙН 17 ЦЭГТ СҮЛЖЭЭ ОРУУЛНА

negdmel.mn
negdmel.mn
2025.04.28 09:00 • 7568 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ХОЙД БҮСИЙН 17 ЦЭГТ СҮЛЖЭЭ ОРУУЛНА

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хойд бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан аялал жуулчлал, амралт сувилал, хүнд үйлдвэрлэлээр төрөлжсөн “Аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн хөгжлийн бүс” болгон хөгжүүлэхээр тусгасан. Ингэж хөгжүүлэхэд харилцаа холбооны дэд бүтэц чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Хойд бүсэд Булган, Орхон Хөвсгөл аймгууд хамаарч байгаа бөгөөд Монгол Улсын хүн амын 9.1 хувь буюу 305,917 иргэн оршин сууж байна. Нийт 84,781 өрх аж төрж байна. Эдгээр гурван аймаг бүгд шилэн кабельд холбогдсон.

Орхон аймгийн хувьд:

  • Бүх сумд шилэн кабельд холбогдсон
  • 22 багаас 3 баг нь 4G сүлжээнд холбогдсон бол 19 багт 3G сүлжээ байна.

Хөвсгөл аймгийн хувьд:

  • 23 сумаас 22 нь шилэн кабельд холбогдсон
  • 1 сум шилэн кабельд холбогдоогүй

  • 125 багаас 25 баг 4G сүлжээтэй, 92 баг 3G сүлжээнд холбогдсон, 8 баг сүлжээгүй байна.

Булган аймгийн хувьд:

  • Бүх сумд шилэн кабельд холбогдсон
  • 74 багаас 18 баг 4G сүлжээтэй, 46 баг 3G сүлжээнд холбогдсон, 10 баг сүлжээгүй байна. 

Иймд бид энэ 2025 онд дээрх хоёр аймгийн 17 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна.

  • Хөвсгөл - 11 цэг

  • Булган - 6 цэгт тус, тус сүлжээ оруулна. 

Хойд бүсийн өргөтгөсөн хурал 2025 оны 04 дүгээр сарын 28-нд Булган аймагт зохион байгуулагдана.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...k48lcl8g7h6g9hgr905depdh41