MEMBER logo
2026 оны 05 сарын 11
flag 3,576.14 ₮flag 4,199.46 ₮flag 22.80 ₮flag 4,589.50 ₮flag 386.47 ₮flag 4,856.93 ₮flag 2,147.83 ₮flag 11.80 ₮flag 67.83 ₮flag 37.79 ₮flag 456.78 ₮flag 47.87 ₮flag 7.75 ₮flag 525.64 ₮flag 2.43 ₮flag 27.51 ₮flag 2,618.64 ₮flag 2,583.22 ₮flag 172.77 ₮flag 113.85 ₮flag 110.94 ₮flag 0.21 ₮flag 911.93 ₮flag 2,818.85 ₮flag 973.71 ₮flag 11,679.10 ₮flag 2,128.34 ₮flag 561.99 ₮flag 992.78 ₮flag 81.59 ₮flag 385.76 ₮flag 23.62 ₮flag 217.30 ₮flag 78.83 ₮flag 0.14 ₮flag 4,920.37 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ИМПОРТООР ОРЖ ИРСЭН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД АГУУЛАГДАЖ БОЛЗОШГҮЙ ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.05.16 15:21 • 4030 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
 ИМПОРТООР ОРЖ ИРСЭН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД АГУУЛАГДАЖ БОЛЗОШГҮЙ ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Замын-Үүд боомт, Чөлөөт бүс дэх дэлгүүр болон гаалийн салбар лабораторит хяналт шалгалт хийлээ. 

Энэхүү шалгалтын зорилго импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдаж болзошгүй пестицидийн үлдэгдлийг илрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа юм.

Шалгалтаар нийт 20 төрлийн жимс, хүнсний ногооноос дээж авч, лабораторийн нарийвчилсэн шинжилгээнд хамрууллаа. Замын-Үүд боомтын гаалийн салбар лабораторид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлж байгаа ч зарим хүндрэл, зөрчил илэрч байгаа аж. Шинжилгээний баг 2024 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ тоног төхөөрөмжөөр ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 16 төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд пестицидийн үлдэгдлийг тодорхойлох шинжилгээ хийж байна.Харьцуулбал, 2023 онд 6,300 дээж шинжилгээнд хамрагдсан бол 2024 онд энэ тоо 9,000 болж өсжээ. Гадаад худалдааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор лабораторийн ачаалал эрс нэмэгдсэн ч ердөө 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд дутагдалтай байгааг лабороторын эрхлэгч, гаалийн улсын ахлах байцаагч дурдлаа. Мөн хяналт шалгалтын явцад чөлөөт бүсийн худалдааны дэлгүүрүүд зарим стандартын шаардлагыг зөрчиж буй нь илэрсэн юм. Тухайлбал, загварын туршилтад хамрагдаагүй, ашиглахыг зөвшөөрөөгүй, баталгаажуулалтын гэрчилгээгүй электрон жинг ашиглаж байсан зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг хуулийн дагуу авахаар болсон байна.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...d8ph58jp8m66dlg79brnpv4vtr