MEMBER logo
2026 оны 10 сарын 28
flag 3,597.59 ₮flag 4,031.10 ₮flag 22.89 ₮flag 4,360.72 ₮flag 361.85 ₮flag 4,805.84 ₮flag 2,160.71 ₮flag 10.97 ₮flag 64.43 ₮flag 37.78 ₮flag 458.60 ₮flag 44.47 ₮flag 7.96 ₮flag 539.50 ₮flag 2.72 ₮flag 27.67 ₮flag 2,566.22 ₮flag 2,527.67 ₮flag 165.50 ₮flag 110.41 ₮flag 106.36 ₮flag 0.20 ₮flag 880.47 ₮flag 2,812.05 ₮flag 979.58 ₮flag 11,680.49 ₮flag 2,046.67 ₮flag 539.32 ₮flag 914.96 ₮flag 79.33 ₮flag 385.64 ₮flag 23.61 ₮flag 216.39 ₮flag 72.30 ₮flag 0.14 ₮flag 4,876.08 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ДОНАЛЬД ТРАМП: ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭ НЭН ДАРУЙ ЭХЭЛНЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.05.20 12:14 • 7108 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ДОНАЛЬД ТРАМП: ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭ НЭН ДАРУЙ ЭХЭЛНЭ

Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээг “нэн даруй” эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ. 

Д.Трамп “Truth Social” сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар хийсэн хэлэлцээ “маш сайн” болж өрнөсөн гэлээ. “Орос, Украин хоёр гал зогсоох, цаашлаад хамгийн чухал нь дайныг зогсоох тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд, Д.Трамптай хийсэн хэлэлцээг “илэн далангүй, утга учиртай” хэмээн тодорхойлжээ. "Энэ бол маш их утга учиртай, нээлттэй, ерөнхийдөө миний бодлоор маш хэрэгтэй хэлэлцээ байлаа” гэж В.Путин утсаар ярьсныхаа дараа Оросын хэвлэлд мэдээлээд, хэлэлцээ хоёр цаг гаруйн турш үргэлжилсэн гэв. Түүний хэлснээр, Оросын тал дайныг “энхийн замаар шийдвэрлэхийг” дэмжиж байгаа ажээ. Хоёр тал аль алинд нь ашигтай зөвшилцөлд хүрэх ёстой гэж нэмж хэлсэн байна.

Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Европын удирдагчидтай утсаар ярьсан гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нартай ярьсан байна. Ватиканы зүгээс мөн Украин-Оросын яриа хэлэлцээг зохион байгуулах санал тавьсныг Д.Трамп дурджээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...1n722jo21uef1u5qkdde98oas0