MEMBER logo
2026 оны 06 сарын 04
flag 3,575.85 ₮flag 4,165.33 ₮flag 22.39 ₮flag 4,555.22 ₮flag 385.39 ₮flag 4,817.21 ₮flag 2,147.66 ₮flag 11.74 ₮flag 68.77 ₮flag 37.55 ₮flag 456.21 ₮flag 49.35 ₮flag 7.27 ₮flag 528.78 ₮flag 2.35 ₮flag 27.51 ₮flag 2,583.71 ₮flag 2,568.18 ₮flag 171.61 ₮flag 113.70 ₮flag 109.86 ₮flag 0.20 ₮flag 901.85 ₮flag 2,798.55 ₮flag 973.60 ₮flag 11,655.31 ₮flag 2,122.27 ₮flag 557.35 ₮flag 984.57 ₮flag 80.61 ₮flag 385.63 ₮flag 23.47 ₮flag 220.73 ₮flag 77.86 ₮flag 0.14 ₮flag 4,896.24 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ БОЛОН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

negdmel.mn
negdmel.mn
2026.06.02 17:10 • 622 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ БОЛОН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

          Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр \2026.06.02\ НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

      Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын мансууруулах бодисын хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чиглэн хууль сахиулах байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх, лаборатори, техник, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон талт чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд тогтвортой дэмжлэг үзүүлж ирсэн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд талархал илэрхийллээ.

       АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр 2024 оны 05 дугаар сараас эхлэн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь” (M-LET) төслийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагын сургалтын академиудын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус наймаа, авлигатай тэмцэх чиглэлийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчныг сайжруулах, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг олон улсын стандартад нийцсэн сургалтад хамруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгааг талууд тэмдэглэлээ.

           НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанц Монгол Улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, хууль сахиулах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд бодит ахиц гаргаж байгааг онцлов. Тэрээр цаашид хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн техник, программ хангамж нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

          Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэж буйтай холбогдуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг тэмдэглээд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг цохон тэмдэглэлээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...oitocluctnunfi3jhmf1l4ms29