MEMBER logo
2026 оны 06 сарын 11
flag 3,576.11 ₮flag 4,131.84 ₮flag 22.30 ₮flag 4,478.82 ₮flag 377.47 ₮flag 4,788.59 ₮flag 2,147.81 ₮flag 11.62 ₮flag 69.02 ₮flag 37.52 ₮flag 456.34 ₮flag 49.52 ₮flag 7.32 ₮flag 527.75 ₮flag 2.34 ₮flag 27.51 ₮flag 2,565.82 ₮flag 2,509.18 ₮flag 171.01 ₮flag 113.10 ₮flag 108.81 ₮flag 0.20 ₮flag 879.95 ₮flag 2,777.67 ₮flag 973.70 ₮flag 11,639.09 ₮flag 2,078.79 ₮flag 552.79 ₮flag 973.54 ₮flag 79.55 ₮flag 376.93 ₮flag 23.45 ₮flag 216.55 ₮flag 77.51 ₮flag 0.14 ₮flag 4,881.76 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХОД АНХААРЧ АЖИЛЛАНА

negdmel.mn
negdmel.mn
2026.06.11 17:13 • 152 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХОД АНХААРЧ АЖИЛЛАНА

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Сөүлийн Өмгөөлөгчдийн холбоо хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

     Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсад 60 гаруй мянган монгол иргэн оршин сууж, түүний дотор 20 гаруй мянган оюутан суралцаж байгааг дурдаад, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухал байгааг тэмдэглэлээ. Мөн энэ чиглэлд хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов.

       Уулзалтаар талууд Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар ярилцав.

     Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийн зүгээс БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад онцгойлон анхаарч ажилладгаа илэрхийлэв.

     Түүнчлэн БНСУ-д суралцаж буй зарим монгол оюутнууд хууль, дүрэм журмын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэл үүсдэг болохыг дурдаад, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...ni2d7ngt3g097943bc23uapbd7