MEMBER logo
2026 оны 10 сарын 28
flag 3,597.59 ₮flag 4,031.10 ₮flag 22.89 ₮flag 4,360.72 ₮flag 361.85 ₮flag 4,805.84 ₮flag 2,160.71 ₮flag 10.97 ₮flag 64.43 ₮flag 37.78 ₮flag 458.60 ₮flag 44.47 ₮flag 7.96 ₮flag 539.50 ₮flag 2.72 ₮flag 27.67 ₮flag 2,566.22 ₮flag 2,527.67 ₮flag 165.50 ₮flag 110.41 ₮flag 106.36 ₮flag 0.20 ₮flag 880.47 ₮flag 2,812.05 ₮flag 979.58 ₮flag 11,680.49 ₮flag 2,046.67 ₮flag 539.32 ₮flag 914.96 ₮flag 79.33 ₮flag 385.64 ₮flag 23.61 ₮flag 216.39 ₮flag 72.30 ₮flag 0.14 ₮flag 4,876.08 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

С.АМАРСАЙХАН: УЛС ТӨРИЙН ХЭТ ИХ ХИЙРХЭЛ ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛЭМЖИЙГ БУУРУУЛЖ, ТӨР ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙГ АСАР ИХЭЭР СУЛРУУЛЖЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2026.06.22 15:57 • 734 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
С.АМАРСАЙХАН: УЛС ТӨРИЙН ХЭТ ИХ ХИЙРХЭЛ ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭЛЭМЖИЙГ БУУРУУЛЖ, ТӨР ИРГЭНИЙ ИТГЭЛЦЛИЙГ АСАР ИХЭЭР СУЛРУУЛЖЭЭ

     Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар Монгол Улсын иргэн бүрийн амар тайван амьдрал, аюулгүй байдлын тулгуур тогтолцоо болсон шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарт шинэчлэлт хийх “Эрх зүйт төр — Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр (2026.06.22) Төрийн ордонд эхэллээ.


     Тус зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ц.Болд болон Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд, нийслэл, дүүрэг, орон нутгийн нийт 2200 гаруй мөрдөгч, албан хаагч цахимаар болон танхимаар оролцож байна.


    Хууль зүй, дотоод хэргийн сайд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, шүүх эрх мэдэл, Хууль сахиулах байгууллагууд чиг үүргийн хувьд бие даасан, хараат бус байх ёстой ч бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа оноо, хийдэл, давхардалаа дангаараа бус системийн хэмжээнд харж, засаж залруулах зайлшгүй шаардлагатайг онцлов.

 
      Мөн шударга ёсны дэнс болсон байгууллага, албан тушаалтнууд үйл хэрэг үнэт зүйлээ буруу ташаа үнэлж, хууль дээдлэх ёс, нэгдмэл үнэт зүйл, нэг зорилгоо умартаж, амбицын хам шинжид автах явдал газар авч, улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаа, үнэлэмжийг дордуулж эцэстээ төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулахад хүргэжээ. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн салбар “Эрх зүйт төр — Иргэний итгэлцлийн реформ”-ыг эхлүүлж, Шүүх эрх мэдэл хууль сахиулах салбарын бодлогын зөвлөлийг байгуулаад байна.

    Энэ хүрээнд өнөөдөр бид гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна гэлээ.

     Мөн тэрбээр Монгол Улсад орчин цагийн мөрдөн шалгах алба үүсэж хөгжиж 100 жилийн ойтойгоо золгож байгаа энэхүү түүхэн цаг мөчид бид алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, тулгарч байгаа асуудлуудаа илэн далангүй хэлэлцэн, хууль эрх зүйн болон техникийн шинэчлэлийг улам бүр гүнзгийрүүлэх, хүний нөөцөө хөгжүүлж, чадавхжуулах гарц шийдлийг хамтдаа тодорхойлж, Монгол төрийн нэр хүндийг бэхжүүлж, иргэн, төр хоёрын итгэлцлийг хамгаалах, хууль тэгш хэрэгжих зарчим, шударга зөв тогтолцоог бүрдүүлэхэд мөрдөгчид хамгийн чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцоллоо.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...peaor5kgkumo170t3udfl0qhnh