MEMBER logo
2026 оны 05 сарын 15
flag 3,575.93 ₮flag 4,186.34 ₮flag 22.66 ₮flag 4,575.43 ₮flag 384.24 ₮flag 4,834.84 ₮flag 2,147.71 ₮flag 11.66 ₮flag 67.69 ₮flag 37.36 ₮flag 456.68 ₮flag 48.58 ₮flag 7.65 ₮flag 526.59 ₮flag 2.40 ₮flag 27.51 ₮flag 2,609.12 ₮flag 2,586.83 ₮flag 171.95 ₮flag 113.37 ₮flag 110.47 ₮flag 0.20 ₮flag 910.60 ₮flag 2,810.27 ₮flag 973.63 ₮flag 11,672.69 ₮flag 2,121.24 ₮flag 560.31 ₮flag 985.23 ₮flag 81.31 ₮flag 388.96 ₮flag 23.35 ₮flag 217.18 ₮flag 78.73 ₮flag 0.14 ₮flag 4,912.08 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА

negdmel.mn
negdmel.mn
2026.05.15 10:21 • 9 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА

\2026.05.14\ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар хууль зүй, дотоод хэргийн салбарынхантай уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, эв нэгдэл, амар амгалан хөгжил дэвшлийг сахин хамгаалах амин чухал үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулж буй салбарын бие бүрэлдэхүүн, ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлээд салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрх зүйн орчныг илүү тодорхой, хэрэгжихүйц болгон сайжруулахад онцгой анхаарч “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг эхлүүлсэн талаар онцоллоо.

Мөн тэрээр, салбарын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бий болгох, хар тамхи, цахим гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнгөрсөн таван жилд хийсэн ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Түүнчлэн салбартаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардуулж, Эзэн Богд Чингис хааны Эш хөргийг дурсгал болгон гардуулав.

✅”Гавьяат хуульч” цолоор

ШШЕГ-ын Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Р.Пүрэвжав

ЦЕГ-ын Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун

✅”Гавьяат тээвэрчин” цолоор

Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн ахмад жолооч, ахлах ахлагч Ү.Сэргэлэн

✅”Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга

✅”Гавьяат жүжигчин” цолоор

ШШГЕГ-ын харьяа Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Болормаа нар шагнууллаа.

✅Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор

ШШЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваа

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Д.Энхсайхан

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Даваажав

УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан

✅Цэргийн гавьяаны одонгоор

ШШЕГ-ын харьяа Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Отгонбаяр

ШШГЕГ-ын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа П.Даваабаатар

ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын нярав, ахлах ахлагч Л.Мөнхсоёл

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлагч Г.Ганбаяр

✅Цэргийн хүндэт медалиар

ХХЕГ-ын боомтын аюулгүй байдлын офицер Б.Ганбаяр

ШШГЕГ-ын харьяа Үйлдвэр, аж ахуй барилгын хэлтсийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Даваадорж

Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Ахлах шалгагч Б.Уянга

ШШЕГ-ын Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч О.Гүнбилэгт

Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын Эртний цуурай хамтлагийн хөгжмийн найруулагч Г.Мягмардорж нар тус тус шагнууллаа.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...c8i92sn317v04ppklq36dhqp97