MEMBER logo
2026 оны 05 сарын 12
flag 3,576.14 ₮flag 4,199.46 ₮flag 22.80 ₮flag 4,589.50 ₮flag 386.47 ₮flag 4,856.93 ₮flag 2,147.83 ₮flag 11.80 ₮flag 67.83 ₮flag 37.79 ₮flag 456.78 ₮flag 47.87 ₮flag 7.75 ₮flag 525.64 ₮flag 2.43 ₮flag 27.51 ₮flag 2,618.64 ₮flag 2,583.22 ₮flag 172.77 ₮flag 113.85 ₮flag 110.94 ₮flag 0.21 ₮flag 911.93 ₮flag 2,818.85 ₮flag 973.71 ₮flag 11,679.10 ₮flag 2,128.34 ₮flag 561.99 ₮flag 992.78 ₮flag 81.59 ₮flag 385.76 ₮flag 23.62 ₮flag 217.30 ₮flag 78.83 ₮flag 0.14 ₮flag 4,920.37 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ДОТООД ХЭРГИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛНЭ

negdmel.mn
negdmel.mn
2026.05.12 12:51 • 16 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ДОТООД ХЭРГИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛНЭ

         Бүгд Найрамдах Турк Улсын хууль сахиулах байгууллагуудтай харилцан туршлага солилцож, хамтран ажиллах чиглэлээр тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Башак Гэнч Юксэл болон албаны бусад төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан  (2026.05.11)-нд  хүлээн авч уулзлаа.

       Уулзалтаар талууд хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрч, ардчилал, хүний эрх, энх тайван байдлыг хангахад чиглэсэн нийтлэг үнэт зүйлс, зорилго, хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхитэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

      Сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр Үндэсний Цагдаагийн газрын Цагдаагийн академи болон Жандармер академийн бакалавр, магистрын урт хугацааны хөтөлбөрт Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас алба хаагчдыг амжилттай хамруулан, суралцуулсаар ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

      Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны сайд Мустафа Чифтчи олон жилийн түүхэн харилцаатай Монгол улсад албан айлчлал хийж, хууль зүйн сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр улсын энэхүү түүхэн харилцаа нь өнөөгийн бидний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөөл үзүүлж байна гэв. Мөн тэрээр хоёр улсын Хууль зүйн яамд хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр хамтын ажиллагааны санамж бичгүүд цөөнгүй байгаа ч тодорхой түвшинд ахиц гарган ажиллах шаардлагатай зүйлс байгааг мөн дурдав.

        Уулзалтын төгсгөлд талууд сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх, хяналт тавих, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

      Манай улс Бүгд Найрамдах Турк улсын дотоод хэргийн салбартай хамтарч ажиллах санамж бичгийг 2003 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд сүүлийн 3 жилд цагдаа, дотоодын цэргээс 28 алба хаагч БНТУ-д суралцаад байна.

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...ic6adlvol5aqk12uilo9ti42te