MEMBER logo
2025 оны 09 сарын 21
flag 3,594.52 ₮flag 4,228.59 ₮flag 24.30 ₮flag 4,525.11 ₮flag 383.00 ₮flag 4,848.83 ₮flag 2,162.05 ₮flag 10.85 ₮flag 74.62 ₮flag 40.77 ₮flag 462.30 ₮flag 43.20 ₮flag 6.64 ₮flag 505.39 ₮flag 2.58 ₮flag 27.65 ₮flag 2,601.99 ₮flag 2,372.20 ₮flag 174.15 ₮flag 119.01 ₮flag 112.96 ₮flag 0.22 ₮flag 853.81 ₮flag 2,800.02 ₮flag 978.62 ₮flag 11,770.26 ₮flag 2,109.80 ₮flag 566.53 ₮flag 991.92 ₮flag 87.11 ₮flag 363.14 ₮flag 25.48 ₮flag 207.24 ₮flag 86.85 ₮flag 0.14 ₮flag 4,950.03 ₮
Улаанбаатар хотын сургуулиудад 41 мянга гаруй хүүхэд элслээ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭРҮҮЛ АХУЙД ОНЦГОЙ АНХААРАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

negdmel.mn
negdmel.mn
2025.05.27 14:11 • 3776 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭРҮҮЛ АХУЙД ОНЦГОЙ АНХААРАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг МУБИС-ийн Лицей сургууль, Нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, хяналт шалгалтаар сургуулиудын гал тогооны хэрэгсэлд нян, бактерийн шинжилгээ, хоолны шим тэжээлийн чанарт нарийвчилсан хяналт шалгалтыг явууллаа. Ингэхдээ халбага, сэрээ, аяга таваг гэх мэт гал тогооны хэрэглэгдэхүүнээс арчитасаар дээж авч, нян, бактерийн шинжилгээ хийсэн байна. Урьдчилсан байдлаар гал тогооны агааржуулалт муу, орчны эрүүл ахуй шаардлага хангаагүй, хоолны шим тэжээл дутуу зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч ажиллах, илэрсэн зөрчил дутагдлаа арилгах зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллажээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хяналт шалгалтыг шат дараатай зохион байгуулах,  Сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах зэрэг бодлогын түвшинд үр дүнтэй арга хэмжээ авахыг анхааруулсаар байгаа юм.

Өнгөрөгч саруудад хамтарсан хяналт шалгалтын баг орон нутгийн 15 сургууль, нийслэлийн 10 гаруй сургуульд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрсэн төдийгүй тогооч нар нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Мөн хоолны шим тэжээлийн байдлын хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл 10 хувь хэтэрсэн, сургуулийн хүүхдийн хоолны шим тэжээлийн байдал 35 хувь дутуу дүн гарсан. Тиймд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйд хяналт шалгалтыг үе шаттай явуулж, мэргэжлийн байгууллагууд зөвлөмж зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгоод байгаа билээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...evgefnejads71tr9caff2dhqat