MEMBER logo
2025 оны 12 сарын 25
flag 3,553.36 ₮flag 4,185.33 ₮flag 22.77 ₮flag 4,495.36 ₮flag 385.19 ₮flag 4,797.57 ₮flag 2,138.39 ₮flag 10.72 ₮flag 74.85 ₮flag 39.61 ₮flag 456.87 ₮flag 45.32 ₮flag 6.96 ₮flag 505.57 ₮flag 2.40 ₮flag 27.33 ₮flag 2,586.99 ₮flag 2,371.87 ₮flag 172.01 ₮flag 112.88 ₮flag 114.20 ₮flag 0.21 ₮flag 874.14 ₮flag 2,761.93 ₮flag 967.48 ₮flag 11,565.42 ₮flag 2,068.23 ₮flag 560.28 ₮flag 992.07 ₮flag 84.40 ₮flag 352.24 ₮flag 24.76 ₮flag 212.92 ₮flag 83.06 ₮flag 0.13 ₮flag 4,858.07 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

“МОНГОЛ-В” БАГ БЛИЦИЙН ТӨРӨЛД ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.06.16 11:17 • 6839 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
“МОНГОЛ-В” БАГ БЛИЦИЙН ТӨРӨЛД ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Английн Лондон хотод 2025 оны багийн дэлхийн түргэвчилсэн болон түргэн  тоглолтын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Долоон өдөр үргэлжилсэн тэмцээнд 64 орны 52 багийн 420 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас гурван баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна. Тэмцээнд их мастер 123, олон улсын мастер 67, ФИДЕ мастер 65, кандитат мастер цолтой 24 шатарчин оролцжээ.

Дэлхийн шилдгүүдийг цуглуулсан энэхүү тэмцээнд манай улсаас анх удаа гурван баг оролцсон бөгөөд үндэсний шигшээ багийн “Монгол-B” баг блиц төрөлд 2400 хүртэл рейтингтэй багуудын ангилалд алтан медаль хүртлээ. Энэ багт их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, ФИДЕ мастер Н.Содбилэгт, кандитат мастер Б.Мөнгөнзул болон Г.Энхбаяр нар багтжээ. Тэд рапид төрөлд 20 дугаар байрт шалгарчээ. 

Харин их мастер Д.Номин-Эрдэнэ, олон улсын мастер Х.Итгэлт, Ретварс Реймэнис, ФИДЕ мастер С.Чингүүн, Б.Ану, Х.Өлзийхишиг, мөн Кристиан Араяа нарыг эгнээндээ нэгтгэсэн “Mongol Z” баг рапид төрөлд 21 дүгээрт шалгарсан бөгөөд тэд 12 дугаар хожсон бол шилдэг найман багийн нэг болох байв.

Тэгвэл олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, их мастер Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, ФИДЕ мастер С.Чингүүн, Д.Амарбат нараа хүчээ зузаатгасан үндэсний шигшээгийн “Монгол А” багийнхан 24 дүгээр байр эзлэлээ. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...fk2504nusdlaf05s49iie09rlq