MEMBER logo
2025 оны 11 сарын 05
flag 3,583.36 ₮flag 4,130.18 ₮flag 23.34 ₮flag 4,436.77 ₮flag 377.00 ₮flag 4,698.32 ₮flag 2,111.96 ₮flag 10.65 ₮flag 75.82 ₮flag 40.41 ₮flag 461.00 ₮flag 44.51 ₮flag 6.85 ₮flag 502.88 ₮flag 2.49 ₮flag 27.56 ₮flag 2,548.89 ₮flag 2,334.56 ₮flag 169.63 ₮flag 116.04 ₮flag 110.17 ₮flag 0.21 ₮flag 853.18 ₮flag 2,747.13 ₮flag 975.59 ₮flag 11,659.65 ₮flag 2,037.32 ₮flag 553.25 ₮flag 970.53 ₮flag 85.20 ₮flag 352.41 ₮flag 25.26 ₮flag 205.69 ₮flag 85.14 ₮flag 0.14 ₮flag 4,860.14 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

МОНГОЛД САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГ БАЙНА

negdmel.mn
negdmel.mn
2025.06.17 09:56 • 7063 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛД САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГ БАЙНА

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт (НДШ)- ийн 2025 оны нэгдүгээр улиралд нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагджээ. Харин шимтгэл төлсөн ААНБ-ын тоо 2024 оны мөн үеийнхээс 4.4 мянгаар шимтгэл төлсөн ажиллагчид 58.2 мянгаар нэмэгджээ.

Эхний улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагсдын 117.6 мянга нь боловсролын, 113.6 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 81.8 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 76.1 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.6 мянга нь уул уурхай, олборлолтын, 49.1 мянга нь эрүүл мэнд,  нийгмийн халамжийн, 48.8 мянга нь тээвэр, агуулахын, 48.3 мянга нь барилгын, 32 мянга нь санхүүгийн болон даатгалын, 27.5 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 167 мянга нь бусад салбарынх юм.

Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг, голч цалин 2 сая 245 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.

Сарын дундаж нэрлэсэн цалинг ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 88.2 хувиар их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 35.5 хувиар бага байгаа юм.

Цахилгаан, хий, уур, агааржуулалтын агааржуулалтын салбарын ажиллагчдын голч цалин 4 сая төгрөг байгаа нь хамгийн ихэд тооцогдсон.

Ажиллагсдын тоог цалингийн бүлгээр харвал, нийт даатгуулагчийн дотор 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай ажиллагсад хамгийн их 27.1 хувийг, 3.0-3.5 сая төгрөгийн цалинтай ажиллагсад хамгийн бага 8.9 хувийг эзэлжээ.

Нэрлэсэн сарын дундаж цалин тухайн байгууллагын ажиллагсдын тооноос шууд хамаардаг байх юм. Тухайлбал, ажиллагсдын тоо олон болох тутам сарын дундаж цалин нэмэгдэж байгаа аж.

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин Хангайн,Төвийн бүс болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.0-4.4 хувиар их, Баруун болон Зүүн бүсэд 7.1-16.6 хувиар бага байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын нэрлэсэн сарын дундаж цалин 3.5 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагсдынх 2.9 сая төгрөг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдынх 2.7 сая төгрөг байгаа юм. Энэ нь улсын дунджаас 55.6-919.8 мянган төгрөгөөр их байна. Харин бусад байгууллагад ажиллагсдын нэрлэсэн сарын дундаж цалин улсын дунджаас 37. 5-1 331.7 мянган төгрөгөөр бага ажээ.

Сарын дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 2.8 сая, эмэгтэйчүүдийнх 2.4 сая төгрөг байна. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь дундаж цалинг авч үзэхэд нөхөрлөл, хоршоонд ажиллагч эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 22.6-44.7 хувиар их, төрийн бус байгууллагын хувьд эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын цалин адил, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдээс 5.6-23.9 хувиар илүү байна.

Харин ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч мэргэжилтэй ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их 3.1 сая төгрөг байгаа юм. Суурин төхөөрөмж, машин механизмын операторч, нь улсын дунджаас 495.4 мянгаар их байна. Тэгвэл ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.5 сая төгрөг хамгийн бага нь юм. Энэ нь улсын дунджаас 1.2 сая төгрөгөөр бага байх юм.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт (НДШ)- ийн 2025 оны нэгдүгээр улиралд нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагджээ. Харин шимтгэл төлсөн ААНБ-ын тоо 2024 оны мөн үеийнхээс 4.4 мянгаар шимтгэл төлсөн ажиллагчид 58.2 мянгаар нэмэгджээ.

Эхний улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагсдын 117.6 мянга нь боловсролын, 113.6 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 81.8 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 76.1 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.6 мянга нь уул уурхай, олборлолтын, 49.1 мянга нь эрүүл мэнд,  нийгмийн халамжийн, 48.8 мянга нь тээвэр, агуулахын, 48.3 мянга нь барилгын, 32 мянга нь санхүүгийн болон даатгалын, 27.5 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 167 мянга нь бусад салбарынх юм.

Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг, голч цалин 2 сая 245 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.

Сарын дундаж нэрлэсэн цалинг ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 88.2 хувиар их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 35.5 хувиар бага байгаа юм.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...jq8cfc87h6dqc3r7rm4lr3ho3u