MEMBER logo
2025 оны 09 сарын 21
flag 3,594.52 ₮flag 4,228.59 ₮flag 24.30 ₮flag 4,525.11 ₮flag 383.00 ₮flag 4,848.83 ₮flag 2,162.05 ₮flag 10.85 ₮flag 74.62 ₮flag 40.77 ₮flag 462.30 ₮flag 43.20 ₮flag 6.64 ₮flag 505.39 ₮flag 2.58 ₮flag 27.65 ₮flag 2,601.99 ₮flag 2,372.20 ₮flag 174.15 ₮flag 119.01 ₮flag 112.96 ₮flag 0.22 ₮flag 853.81 ₮flag 2,800.02 ₮flag 978.62 ₮flag 11,770.26 ₮flag 2,109.80 ₮flag 566.53 ₮flag 991.92 ₮flag 87.11 ₮flag 363.14 ₮flag 25.48 ₮flag 207.24 ₮flag 86.85 ₮flag 0.14 ₮flag 4,950.03 ₮
Улаанбаатар хотын сургуулиудад 41 мянга гаруй хүүхэд элслээ

ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

negdmel.mn
negdmel.mn
2025.06.17 11:41 • 4739 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч Монгол Улсын Засгийн газрын 133 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрчим хүчээр хангагдсан хот” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 24/13 тогтоолоор 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК байгуулагдсан.

НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг   2025 оноос эхлэн нийт 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөсөн. Эхний ээлжинд 7,000 өрхийг, цаашлаад 2030 он хүртэл жил бүр нэмэгдүүлэн холбох ажлыг зохион байгуулна. Эхний холболт нь Баянзүрх дүүргийн гэр хорооллын тодорхой бүсүүдэд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа талаар танилцууллаа.

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар орчин бохирдолыг бууруулах, шатдаг хийн түлшийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхээр хамтран ажиллах сонирхолтойгоор хүрэлцэн ирсэнд нийслэлийн эрх барих дээд байгууллага НИТХ-ын нэрийн өмнөөс  талархал илэрхийлэв. Хийн түлшинд шилжихэд Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд таарсан технологи, хамгийн чухал нь аюулгүй байдалд онцгой анхаарч байгаагаа дурдаад Улаанбаатар хот хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд хууль эрх зүйн хүрээнд бүхий л боломжоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.

“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь нийслэлийн иргэдийг цэвэр, хүртээмжтэй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...gds7tr4tqhogbhf1jeu5v7pieo