MEMBER logo
2026 оны 05 сарын 11
flag 3,576.14 ₮flag 4,199.46 ₮flag 22.80 ₮flag 4,589.50 ₮flag 386.47 ₮flag 4,856.93 ₮flag 2,147.83 ₮flag 11.80 ₮flag 67.83 ₮flag 37.79 ₮flag 456.78 ₮flag 47.87 ₮flag 7.75 ₮flag 525.64 ₮flag 2.43 ₮flag 27.51 ₮flag 2,618.64 ₮flag 2,583.22 ₮flag 172.77 ₮flag 113.85 ₮flag 110.94 ₮flag 0.21 ₮flag 911.93 ₮flag 2,818.85 ₮flag 973.71 ₮flag 11,679.10 ₮flag 2,128.34 ₮flag 561.99 ₮flag 992.78 ₮flag 81.59 ₮flag 385.76 ₮flag 23.62 ₮flag 217.30 ₮flag 78.83 ₮flag 0.14 ₮flag 4,920.37 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

Х.ТЭРГЭЛ ДАРТСЫН ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.06.17 12:27 • 6838 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Х.ТЭРГЭЛ ДАРТСЫН ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Англи Улсын нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний "ADVANCED TOUR-2025" дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүллээ.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...lqlj8nuhncb8fslg1t23dsj868