MEMBER logo
2025 оны 12 сарын 25
flag 3,553.36 ₮flag 4,185.33 ₮flag 22.77 ₮flag 4,495.36 ₮flag 385.19 ₮flag 4,797.57 ₮flag 2,138.39 ₮flag 10.72 ₮flag 74.85 ₮flag 39.61 ₮flag 456.87 ₮flag 45.32 ₮flag 6.96 ₮flag 505.57 ₮flag 2.40 ₮flag 27.33 ₮flag 2,586.99 ₮flag 2,371.87 ₮flag 172.01 ₮flag 112.88 ₮flag 114.20 ₮flag 0.21 ₮flag 874.14 ₮flag 2,761.93 ₮flag 967.48 ₮flag 11,565.42 ₮flag 2,068.23 ₮flag 560.28 ₮flag 992.07 ₮flag 84.40 ₮flag 352.24 ₮flag 24.76 ₮flag 212.92 ₮flag 83.06 ₮flag 0.13 ₮flag 4,858.07 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

“MongolZ” БАГ МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.06.23 10:03 • 9264 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
 “MongolZ” БАГ МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЖ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ

АНУ-ын Остин хотод болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо.

20 хоногийн өмнө эхэлсэн тус тэмцээнд Азийн тав, Европын 16, Америк тивийн 11 баг шалгаран өрсөлджээ. Ази тивээс таван баг эрх авсны хоёр нь Монголынх байв. Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors”-ын залуус Хятадын багт ялагдсанаар тэмцээнээ дуусгаж, 25-27 дугаар байрыг хуваан эзэлжээ. 

Харин “The MongolZ” баг Ази тивээс ганцаараа шилдэг наймд шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болов. Энэ шатанд тэд эхлээд “FaZe Clan”-ыг, хагас шигшээд  Бразилын “paiN Gaming” багийг тус тус буулган авснаар финалд шалгарах нь тэр. Финалд манай залуусыг 39 тоглолтоос ердөө хоёрхон ялагдал амссан, ялангуяа сүүлийн долоон тэмцээнийхээ зургаад нь түрүүлсэн дэлхийн чансааг тэргүүлэгч Францын “Team Vitality” хүлээж байлаа. Ингээд монголчуудын төдийгүй “MongolZ” багийн үнэнч фанатуудын тоглолт 2025 оны зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:30 цагт эхэлсэн юм.

Энэхүү шийдвэрлэх тоглолтыг Монголын залуус Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, Ховд аймгийн Ард Аюушийн талбай, Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбай зэрэг газарт олноороо цуглан багаа дэмжив. Уг тоглолтод манай баг 1:2-оор ялагдлаа. Эхний үед 13:5-аар хожсон ч Францын баг үлдсэн хоёр үеийг 4:13, 6:13-аар буулган авснаар хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ-ий аваргаар тодорлоо. Харин манай баг мөнгөн медалийн эзэн болж, түүх бүтээлээ.

Нэг сая 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга болсон баг 500 мянган ам.долларын эзэн болсон. Харин дэд байрт орсон “MongolZ” баг 170 мянган ам.долларын шагналт хүртжээ. Тэгвэл хагас шигшээд шалгарсан багууд 80 мянга ам.доллар авсан байна. “MongolZ” баг финалд шалгарч байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэйгээр тодорсон. Манай багийн дундаж нас 20.8 байв. Түүнчлэн Азиас финалын шатанд шалгарсан анхны баг болоод зогсохгүй нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг 36 удаа гэмтээсэн үзүүлэлтүүд дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн нэг тоглолтод хамгийн олон буюу 53 үе гаргасан баг болов. 20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын цахим түүхэнд “MongolZ” шиг өндөр амжилт үзүүлсэн Ази баг өнөөдрийг хүртэл байгаагүй юм. Хэдий хожигдсон ч монгол залуус өнөөдөр түүх бүтээлээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...e5n09fnd52kvb3qokouhfk5ns9