Бидний төдийлөн анзааралгүй орхисон ч дэлхийн түүхийн хуудаснаа тодоор мөнхлөгдсөн нэгэн чухал үйл явдал бол 12 жилийн тоолол юм. Үүнийг Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү нар зохион, түгээн дэлгэрүүлснээр он тооллын чухал нэгэн зүйл болон хувирч хожим Хятадын Хань улс энэ тооллыг авч хэрэглэн, цаашлаад Япон, Солонгос, Вьетнам зэрэг Азийн олон оронд тархан дэлгэрсэн билээ.
Хүннүчүүд байгалийн үзэгдлүүдийг нар, сарны эргэлттэй холбон, салхи, шуурга, цас, бороо, аянга, үер, ган гачиг зэрэг байгалийн үзэгдлүүдийг ажиглан, цаг хугацааг тогтоож, улирлын өөрчлөлтийг мэдэрч байв. Энэ ажиглалтын үндсэн дээр Хүннү нар цаг тоололтой жилийн хуваарь буюу 12 жилийн тооллыг зохиосон бөгөөд оныг дөрвөн улиралд хувааж, тус улирлыг 12 сар болгон хэсэглэжээ.
Ингэхдээ тэд амьдралд ойр байдаг мөн шүтэж хүндэтгэж ирсэн амьтдынхаа нэрээр жилүүдийг нэрлэн нэг бүтэн тооллыг 5 удаагийн давталтаар тооцож нэг жаран гэж үздэг байв. Хүннүчүүд жилийг угтан авахдаа буюу хамгийн эхний сараас “Үхэр сар” хэмээн нэрлэж эхэлдэг байв.
Хүннү нар жилийн хуваарийг янз бүрийн ангиллаар ялган хамгийн эхний жилийг Үхэр жилээр эхлүүлэн бүх жилийг "хатуу" болон "зөөлөн" гэж хоёр ангилж, Бар, Луу, Морь, Нохой, Гахай жилүүдийг "хатуу жил", бусад жилүүдийг "зөөлөн жил" гэж нэрлэдэг байв. 12 жилийн бэлгэдлийн утга учир бэлгэдэл:
Хулгана жил өнөр өтгөн, өсөж үржихийг
Yхэр жил элбэг дэлбэг байхыг
Бар жил зоригтой, авхаалж самбаатай байхыг
Туулай жил цог золбоо, дөлгөөн сайхан байхыг
Луу жил хүчирхэг байдал, хүндэтгэл, баяр баясгаланг
Могой жил зөн билэг, зүүд совинг
Морин жил хурд хүч, эрдэм мэдлэгийг
Хонин жил өнөтэй, урин дулаан байдлыг
Мичин жил хөгжил хөдөлгөөн, овсгоо самбааг
Тахиа жил гоёмсог бардам, өрнүүн явахыг
Нохой жил хайр халамж, үнэнч шударга байдлыг
Гахай жил шулуун дардан, эргэлт буцалтгүй байдлыг илэрхийлнэ.
Тэгвэл энэхүү зөн билэг, зүүд совинг бэлгэддэг Могой жилд юуг анхаарвал зохистой вэ?
1. Зөн билэгээ сайжруулах
Могой жилд зөн билэгээ хөгжүүэх, өөрийн дотоод мэдрэмжийг сонссоноор зөв шийдвэрүүдийг гаргах, дагах зэрэг нь амжилт, аз авчрахад онцгой нөлөөтэй.
2. Зүүдний учиг, бэлгэдлийг ойлгох.
Могой жилд зүүд болон зүүдэнд гардаг бэлгэдлүүд чухал ач холбогдолтой. Зүүдэнд болсон үйл явдал нь ирээдүйд тохиолдох зүйлсийг урьдчилан харах боломжтой гэлцдэг.
3. Нууцлаг зүйлсийг олж мэдэх.
Могой жилүүдэд нууцлаг, сонирхолтой мэдээ, зүйлс ил болон гарч ирдэг.
4. Хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн амжилт.
Могой жил нь мөнгө, хөрөнгө оруулалт, санхүүгийн амжилт олох боломжийг нээж өгдөг. Иймд могой жилд хөрөнгө оруулалт хийх нь урт хугацааны амжилт авчирч болзошгүй.