MEMBER logo
2025 оны 12 сарын 25
flag 3,554.04 ₮flag 4,189.86 ₮flag 22.81 ₮flag 4,512.78 ₮flag 387.69 ₮flag 4,801.86 ₮flag 2,138.22 ₮flag 10.71 ₮flag 74.74 ₮flag 39.58 ₮flag 457.10 ₮flag 45.33 ₮flag 6.94 ₮flag 506.61 ₮flag 2.44 ₮flag 27.34 ₮flag 2,597.22 ₮flag 2,385.29 ₮flag 172.53 ₮flag 113.07 ₮flag 114.52 ₮flag 0.21 ₮flag 878.19 ₮flag 2,769.02 ₮flag 967.72 ₮flag 11,569.14 ₮flag 2,076.98 ₮flag 560.94 ₮flag 991.68 ₮flag 84.75 ₮flag 354.76 ₮flag 24.74 ₮flag 213.22 ₮flag 82.98 ₮flag 0.14 ₮flag 4,873.33 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

В.ПУТИН: БУУЖ ӨГ ЭСВЭЛ ҮХ

negdmel.mn
negdmel.mn
2025.03.14 12:19 • 705 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
В.ПУТИН: БУУЖ ӨГ ЭСВЭЛ ҮХ

Украинтай 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг ОХУ дэмжиж байгаа боловч энэ тохиолдолд Украины цэргүүдийн цөмрөн орсон Курск мужийн газар нутагтай холбоотой асуудлууд үүснэ гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкотой Кремльд уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

"Хэрэв ойрын өдрүүдэд бүслэлт хийвэл хэн ч түүнээс гарах боломжгүй болно. Бууж өгөх эсвэл үхэх гэсэн хоёр сонголт л үлдэнэ. Ийм нөхцөлд ядаж 30 хоног гал зогсоох нь Украины талд тун ашигтай юм шиг байна. Бид гал зогсоохын төлөө байгаа, гэхдээ нарийн ширийн зүйлс бий" гэж тэрбээр хэлжээ. 

"Курск дэх тэр газар нутгийг бид яах вэ? хэрэв бид байлдааны ажиллагааг 30 хоногийн хугацаагаар зогсоовол яана гэсэн үг вэ? Тэнд байгаа бүх хүн тулалдаанаас гарах уу? Энгийн иргэдийн эсрэг маш их гэмт хэрэг үйлдсэн тэднийг тэндээс гаргах ёстой юу? Эсвэл Украины удирдлага тэдэнд зэвсгээ хаяад бууж өгөх тушаал өгөх үү? гэх мэт тодорхойгүй зүйлүүд бий" гэж үргэлжлүүлэн хэлсэн байна. 

Тэрбээр мөн хоёр талын зааглах шугамд үүссэн бусад маргаантай асуудлыг дурджээ. 

"Тэнд Оросын цэргүүд нийт зааглах шугамын дагуу давшиж байна. Бид нэлээд том анги нэгтгэлүүдийг бүслэн авах нөхцөл бүрдэж байна. Энэ 30 хоногийг хэрхэн ашиглах вэ? Украинд албадан дайчилгааг үргэлжлүүлэх үү? Тийш нь зэвсэг нийлүүлэх үү? Шинээр дайчлагдсан хүмүүсийг сургах уу? Эсвэл үгүй юу?" гэж В.Путин хэлэв.

Тэрбээр мөн “хяналт, баталгаажуулалтын асуудал” хэрхэн шийдэгдэхийг асуув. "Ийм зүйл болохгүй гэдгийг яаж баталгаажуулах вэ? Хяналтыг хэрхэн зохион байгуулах вэ?" гэсэн асуултыг В.Путин тавилаа.

Тэрбээр мөн "Оросын цэргүүд Курск мужид байдлыг хянаж байгаа бөгөөд тэнд байрлаж буй Украины цэргүүд тусгаарлагдан бүслэгдсэн" гэж мэдэгджээ. 

Хэрэв урт хугацаанд бат бөх энх тайвны авчрах аваас ОХУ гал зогсоохыг зөвшөөрнө гэж Оросын төрийн тэргүүн хэллээ. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...dlikh74jo88nb902hfnibnlsjp