MEMBER logo
2026 оны 10 сарын 28
flag 3,597.59 ₮flag 4,031.10 ₮flag 22.89 ₮flag 4,360.72 ₮flag 361.85 ₮flag 4,805.84 ₮flag 2,160.71 ₮flag 10.97 ₮flag 64.43 ₮flag 37.78 ₮flag 458.60 ₮flag 44.47 ₮flag 7.96 ₮flag 539.50 ₮flag 2.72 ₮flag 27.67 ₮flag 2,566.22 ₮flag 2,527.67 ₮flag 165.50 ₮flag 110.41 ₮flag 106.36 ₮flag 0.20 ₮flag 880.47 ₮flag 2,812.05 ₮flag 979.58 ₮flag 11,680.49 ₮flag 2,046.67 ₮flag 539.32 ₮flag 914.96 ₮flag 79.33 ₮flag 385.64 ₮flag 23.61 ₮flag 216.39 ₮flag 72.30 ₮flag 0.14 ₮flag 4,876.08 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

НООРОГ-ИЙН ЗАЛУУСЫГ "ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛСАН" ГЭХ ШАЛТГААГААР МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.03.18 11:39 • 4965 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
НООРОГ-ИЙН ЗАЛУУСЫГ "ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛСАН" ГЭХ ШАЛТГААГААР МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ

"Ноорог"-ийг шалгаж буй үндэслэлийг "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэв

"Ноорог креатив студио"-д өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдаас 22-05 цаг хүртэл мэдүүлэг авч ажилчдын утас, хард зэргийг хураан авчээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг Эрүүгийн хуулийн 19.9.1 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах заалтаар шалгасан гэв.

Уг хуулийн 19.9.1 дүгээр заалтад:
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Хамгийн сүүлд "Ноорог креатив студио" иргэдийн улс төрийн боловсролд хөрөнгө оруулах зорилготой 18 ХОНОГ баримтат киног дуусгаснаа зарлаад байсан юм.

"18 ХОНОГ" баримтат кино нь Монгол Улс УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаа анхны сонгууль буюу 2024 оны 6 сарын 10-28 хооронд үргэлжлэх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хоногууд мөн санал өгөх өдрийн бодит үйл явдлыг 5 өөр дүрийн амьдралаар дамжуулан харуулах зорилготой байжээ.

Цагдаагийн ерөнхий газраас прокурорын зөвшөөрөлгүй тул энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...7hoae1ugb55dnb2fhke0gpdi6o