MEMBER logo
2026 оны 07 сарын 29
flag 3,591.78 ₮flag 4,093.37 ₮flag 21.97 ₮flag 4,405.20 ₮flag 370.57 ₮flag 4,790.18 ₮flag 2,157.23 ₮flag 11.36 ₮flag 70.59 ₮flag 37.45 ₮flag 458.01 ₮flag 45.98 ₮flag 7.59 ₮flag 530.69 ₮flag 2.44 ₮flag 27.63 ₮flag 2,548.54 ₮flag 2,514.43 ₮flag 169.48 ₮flag 111.07 ₮flag 107.06 ₮flag 0.20 ₮flag 879.15 ₮flag 2,784.33 ₮flag 977.89 ₮flag 11,669.20 ₮flag 2,083.23 ₮flag 547.57 ₮flag 948.53 ₮flag 80.08 ₮flag 372.96 ₮flag 23.41 ₮flag 214.49 ₮flag 75.84 ₮flag 0.14 ₮flag 4,869.66 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

МҮБХ: ХИЙМЭЛ ЗҮЛЭГТЭЙ ХОЛБООТОЙГООР ГОМДОЛ ГАРГАНА

negdmel.mn
negdmel.mn
2025.03.24 11:35 • 3874 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МҮБХ: ХИЙМЭЛ ЗҮЛЭГТЭЙ ХОЛБООТОЙГООР ГОМДОЛ ГАРГАНА

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа МҮБХ-той уулзаж наадмын зүлэг ногоон дэвжээний стандартын тухай ярилцлаа.

Үндэсний бөхийн холбооноос "Дэвжээний хуванцар ногоон зүлэгт бөхчүүд төдийгүй засуулууд сэтгэл дундуур байна. Хуванцар зүлгээс хурц үнэр үнэртдэг төдийгүй наранд халахаараа гутлын улнаас халдаг. Хоолой сөөлгөдөг сөрөг нөлөөтэй гэнэ. Түүнчлэн хиймэл зүлэг дээр халтирснаас болж олон бөх халтирч унаж бэртсэн. Зарим бөхчүүдийн бэртэл өнөөдөр ч эдгээгүй байна. МҮБХ-оос зүлгийн стандарт хангагдаагүйгээс бөхчүүд барилдах арга техниктээ бүрэн анхаарч чаддаггүй, барилдах бололцоо бүрддэггүй" гэв. 

Бөхчүүдийн зүгээс хиймэл хуванцар зүлэг бус амьд зүлгэн дээр барилдах хүсэлтэй байна. Түүнчлэн үндэсний бөх барилдах хиймэл зүлэг хөлбөмбөгийн цагаан зураастай нь барилдах бөхчүүдэд ч тэр үзэж байгаа үзэгчдэд ч тэр сэтгэл зүйн хувьд таагүй мэдрэмж төрүүлдэг тухайгаа ярьж байна.

Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлага Ж.Энхжаргалангийн зүгээс Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний баяр наадмаас бусад өдрүүдэд урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулдаг учраас хиймэл зүлэг дэвсэхээс өөр аргагүй гэдэг тайлбартай байна. Гэхдээ МҮБХ-оос гаргаж байгаа хүсэлтүүдийг хүлээн авч ажилдаа тусгаж ажиллана гэж мэдэгдлээ.

МҮБХ-оос өнгөрөгч 2024 оны наадмын нээлтийн тайз бөхийн зүлэг ногоон дэвжээний стандартыг алдагдуулж тухгүй орчин бүрдүүлсэн гэдэг гомдолтой байна. Энэ талаараа МҮБХ-оос холбогдох байгууллагуудад гомдол гаргана гэлээ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...kee5sfptr38f281o1q1q81rr6f