MEMBER logo
2025 оны 12 сарын 25
flag 3,554.04 ₮flag 4,189.86 ₮flag 22.81 ₮flag 4,512.78 ₮flag 387.69 ₮flag 4,801.86 ₮flag 2,138.22 ₮flag 10.71 ₮flag 74.74 ₮flag 39.58 ₮flag 457.10 ₮flag 45.33 ₮flag 6.94 ₮flag 506.61 ₮flag 2.44 ₮flag 27.34 ₮flag 2,597.22 ₮flag 2,385.29 ₮flag 172.53 ₮flag 113.07 ₮flag 114.52 ₮flag 0.21 ₮flag 878.19 ₮flag 2,769.02 ₮flag 967.72 ₮flag 11,569.14 ₮flag 2,076.98 ₮flag 560.94 ₮flag 991.68 ₮flag 84.75 ₮flag 354.76 ₮flag 24.74 ₮flag 213.22 ₮flag 82.98 ₮flag 0.14 ₮flag 4,873.33 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН 21 АЙМГИЙН БОЛОН НОК-ЫН ДАРГА НАРТ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

negdmel.mn
negdmel.mn
2025.03.25 18:00 • 5036 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН 21 АЙМГИЙН БОЛОН НОК-ЫН ДАРГА НАРТ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Энэ онд цас бага орж, монгол орны ихэнх нутгаар хуурайшилт их байгаа учраас ой хээрийн гал түймрийн эрсдэл маш өндөр байгаа бөгөөд цаашид цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Иймд бэлтгэл бэлэн байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайжруулах, гамшгийн үеийн бодлого, төлөвлөлтөө нарийвчлан гаргахтай холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж дараах чиглэлээр үүрэг өглөө.

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ, БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

-Гамшгаас урьдчилан сэргийлэх, бодлого стратегийн төлөвлөлтийг сайжруулах, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, (UNDRR, FAO, UNEP-удирдамж) Аймаг бүр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, үнэлэлт дүгнэлтээ шинэчлэн гаргах, бүсчилсэн менежмент боловсруулах, Цаг уурын эрсдэлийн судалгааг нарийвчлан гаргаж, гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллах;

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД:

-Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдалд дрон, хиймэл дагуулын тандалтыг өргөжүүлэх, мэдрэгч бүхий түймэр илрүүлэх системийг нэн яаралтай нэвтрүүлэх, Гал, түймэр унтраахад шаадлагатай шинэ техник тоног төхөөрөмж, ус шүршигч дрон, нисдэг тэрэгний тоог нэмэгдүүлэх;

САНХҮҮЖИЛТ, НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭНД:

-Аймаг орон нутгийн удирдлагууд гамшигтай тэмцэх төсвөө нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Гал унтраах техник, хэрэгслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
 
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД:

-Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоож, ой, хээрийн түймэр гаргасан этгээдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох арга хэмжээг холбогдох хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэх, Хүний болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй түймрийн нөхөн төлбөрийн механизмыг боловсронгуй болгох;

ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД:

-Ерөнхий боловсролын сургуулиудад ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг тогтмол зохион байгуулах, Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд тогтмол хүргэж, кампанит ажил өргөжүүлэх ингэхдээ иргэдийн гар утасны апп, мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, Гал түймэр унтраах  сайн дурын бүлгүүдийг байгуулах, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулах,
 
БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

-ОБЕГ, ЦЕГ, БОУАӨЯ, БХЯ, ХХЕГ-уудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, Ой, хээрийн гал түймрийн үед ажиллах нэгдсэн командын төвийг байгуулах, Аймаг, сум бүр гал түймэр унтраах дадлага, сургуулилтыг долоо хоног бүр тогтмол зохион байгуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын ой, хээрийн түймэртэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд бодлого, технологи, санхүүжилт, хууль эрх зүйн орчин, иргэдийн оролцоо, төр хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэсэн нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...k64qa5khla8s58f6uht1ahgpsb