MEMBER logo
2026 оны 07 сарын 29
flag 3,591.78 ₮flag 4,093.37 ₮flag 21.97 ₮flag 4,405.20 ₮flag 370.57 ₮flag 4,790.18 ₮flag 2,157.23 ₮flag 11.36 ₮flag 70.59 ₮flag 37.45 ₮flag 458.01 ₮flag 45.98 ₮flag 7.59 ₮flag 530.69 ₮flag 2.44 ₮flag 27.63 ₮flag 2,548.54 ₮flag 2,514.43 ₮flag 169.48 ₮flag 111.07 ₮flag 107.06 ₮flag 0.20 ₮flag 879.15 ₮flag 2,784.33 ₮flag 977.89 ₮flag 11,669.20 ₮flag 2,083.23 ₮flag 547.57 ₮flag 948.53 ₮flag 80.08 ₮flag 372.96 ₮flag 23.41 ₮flag 214.49 ₮flag 75.84 ₮flag 0.14 ₮flag 4,869.66 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

МОНГОЛ УЛСЫН ВАЛЮТЫН НӨӨЦ 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.04.03 11:41 • 10036 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ВАЛЮТЫН НӨӨЦ 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

Монгол Улсын валютын нөөц богино хугацаанд 5 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ, "Экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна. Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн. Энэ сарын нэгний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногийнхоос 305 сая ам.доллароор нэмэгдлээ.

Энэ нь нөөц эл хэмжээнд хүрсэн гурав дахь тохиолдол болж байна. Цаашид энэхүү үзүүлэлтийг тогтвортой хамгаалж, нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримтална. Оны эхний улиралд зэсийн экспортын хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад биет хэмжээгээр 40 хувиар өссөн. Үүнийг дагаад татварт төвлөрүүлдэг орлого ч нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл нүүрсний алдагдлаа зэсээр нөхөж байна гэсэн үг. Хоёрдугаар улиралд бүтээн байгуулалт эхэлнэ. Энэ үед орлого тодорхой хэмжээнд идэвхжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг тул Засгийн газраас шууд төлөвлөж, эрэмбэлж болох хөрөнгө оруулалт, урсгал зардлууд дээр онцгой анхаарна" гэв. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...bdb5mge3ubheps3mh50bfi5uk0