MEMBER logo
2026 оны 07 сарын 29
flag 3,591.78 ₮flag 4,093.37 ₮flag 21.97 ₮flag 4,405.20 ₮flag 370.57 ₮flag 4,790.18 ₮flag 2,157.23 ₮flag 11.36 ₮flag 70.59 ₮flag 37.45 ₮flag 458.01 ₮flag 45.98 ₮flag 7.59 ₮flag 530.69 ₮flag 2.44 ₮flag 27.63 ₮flag 2,548.54 ₮flag 2,514.43 ₮flag 169.48 ₮flag 111.07 ₮flag 107.06 ₮flag 0.20 ₮flag 879.15 ₮flag 2,784.33 ₮flag 977.89 ₮flag 11,669.20 ₮flag 2,083.23 ₮flag 547.57 ₮flag 948.53 ₮flag 80.08 ₮flag 372.96 ₮flag 23.41 ₮flag 214.49 ₮flag 75.84 ₮flag 0.14 ₮flag 4,869.66 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ДОНАЛЬД ТРАМП ГАДААДЫН БҮХ БАРААНД ТАТВАР НОГДУУЛЖЭЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.04.07 10:55 • 4560 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ДОНАЛЬД ТРАМП ГАДААДЫН БҮХ БАРААНД ТАТВАР НОГДУУЛЖЭЭ

Хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулах тухай шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн лхагва гарагт Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнд болсон хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Тэрээр хоёр багана бүхий хүснэгтийг үзүүлсэн бөгөөд эхний баганад гадаадын улс орнуудаас Америкийн бараанд ногдуулж буй татварын хувь хэмжээ, нөгөөд нь уг татварын хариуд АНУ-ын зүгээс ногдуулж буй татварын хувь хэмжээг харуулсан байна. Уг хүснэгтийг Х нийгмийн сүлжээн дэх Цагаан ордны хуудсанд нийтэлжээ. Жишээлбэл, Америкийн тал Хятадын бараанд 34 хувь, Европын Холбооны бараанд 20 хувь, Швейцарын бараанд 31 хувь, Израилын бараанд 17 хувь, Казахстаны бараанд 27 хувь гэх мэтчилэн татвар ногдуулжээ. Хамгийн өндөр татварыг Вьетнам /46 хувь/, Камбож /49 хувь/, Лаосын /48 хувь/ бараанд ногдуулсан байна. Харин Орос улс уг хүснэгтэд бичигдээгүй байна.   

Ерөнхийлөгч Трамп өөрийн гаргасан шийдвэрийг “дэлхийн бүх улс оронд харилцан татвар ногдуулахыг зохицуулсан түүхэн зарлиг” гэж нэрлээд “өнөөдөр бол Америкийн түүхэн дэх хамгийн чухал өдрүүдийн нэг мөн” гэж тодорхойллоо.  

Тэрээр цааш нь хэлэхдээ, АНУ-д нийлүүлж буй бүх төрлийн авто машинд 25 хувийн татвар ногдуулж буйг онцлон дурдсан байна. Уг татвар 4 дүгээр сарын 3-ны өдрөөс, харин авто машины сэлбэг хэрэгслийн импортод ногдуулсан татвар 5 дугаар сарын 3-наас тус тус үйлчилж эхлэх ажээ. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...jf2u02mvgvecs7j2rlbav4467v