MEMBER logo
2026 оны 10 сарын 28
flag 3,597.59 ₮flag 4,031.10 ₮flag 22.89 ₮flag 4,360.72 ₮flag 361.85 ₮flag 4,805.84 ₮flag 2,160.71 ₮flag 10.97 ₮flag 64.43 ₮flag 37.78 ₮flag 458.60 ₮flag 44.47 ₮flag 7.96 ₮flag 539.50 ₮flag 2.72 ₮flag 27.67 ₮flag 2,566.22 ₮flag 2,527.67 ₮flag 165.50 ₮flag 110.41 ₮flag 106.36 ₮flag 0.20 ₮flag 880.47 ₮flag 2,812.05 ₮flag 979.58 ₮flag 11,680.49 ₮flag 2,046.67 ₮flag 539.32 ₮flag 914.96 ₮flag 79.33 ₮flag 385.64 ₮flag 23.61 ₮flag 216.39 ₮flag 72.30 ₮flag 0.14 ₮flag 4,876.08 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

Н.УЧРАЛ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НОГДОЛ АШИГ МАРГААШ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО

negdmel.mn
negdmel.mn
2025.04.09 13:37 • 5964 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Н.УЧРАЛ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НОГДОЛ АШИГ МАРГААШ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг маргаашаас иргэдийн данс руу шилжүүлнэ” гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр “Ногдол ашиг тараах тухай шийдвэр энэ сарын 4-нд албажсан. Шийдвэр гарсантай холбогдуулж 7 хоногийн хугацаанд иргэдээс И-Монголиа системээр дамжуулж, ногдол ашгаа бэлэн мөнгөөр, хуримтлалын данс руугаа шилжүүлэн авах, хандивлах эсэх гэсэн гурван асуулгаар саналыг нь авлаа. Иргэдийн дийлэнх нь ямар нэг сонголт хийгээгүй буюу дансандаа авах гэсэн хувилбарыг сонгосон байна.

Энэ сард татварын дараах дүнгээр 93,500 төгрөг тараана. Цаашид бид Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчдэд олон хувилбарыг санал болгохоор ажиллаж байна" гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн юм. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...8f0fr812h0c5e941ud7ojoo89c