MEMBER logo
2026 оны 06 сарын 07
flag 3,576.35 ₮flag 4,160.01 ₮flag 22.36 ₮flag 4,539.38 ₮flag 382.75 ₮flag 4,808.58 ₮flag 2,147.96 ₮flag 11.75 ₮flag 69.01 ₮flag 37.52 ₮flag 456.53 ₮flag 48.39 ₮flag 7.34 ₮flag 528.06 ₮flag 2.32 ₮flag 27.51 ₮flag 2,575.14 ₮flag 2,550.12 ₮flag 172.12 ₮flag 113.57 ₮flag 109.57 ₮flag 0.20 ₮flag 887.21 ₮flag 2,785.21 ₮flag 973.66 ₮flag 11,651.25 ₮flag 2,100.03 ₮flag 556.58 ₮flag 982.76 ₮flag 80.62 ₮flag 383.26 ₮flag 23.45 ₮flag 219.54 ₮flag 77.60 ₮flag 0.14 ₮flag 4,892.49 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ЦАХИМ СИСТЕМ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ

negdmel.mn
negdmel.mn
2026.04.23 12:28 • 19155 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ЦАХИМ СИСТЕМ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ

2026.04.22-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан батлууллаа.

Ингэснээр эд хөрөнгө өмчлөх эрхийн, бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, сервитутын, ипотек /барьцаа/-ийн, узуфруктын, түрээсийн зэрэг 9 төрлийн эрхийн бүртгэлийг хийх үйлчилгээг цахимжуулах нөхцөл бүрдэж, иргэн үйлчилгээ авах процесс хоёр дахин хялбар болно.

Уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын бүртгэгчийн хэрэглэдэг баталгааны тэмдгийг биет болон цахим байдлаар ашиглах боломжийг бүрдүүлж, улсын бүртгэгч мэдүүлгийг цахимаар авч, эх баримтыг хүлээн авснаар тухайн барьцааны гэрээг байгуулсан банк, банк бус санхүүгийн байгууллага руу иргэний оролцоогүйгээр хариуг цахимаар хүргэх зэргээр улсын бүртгэлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах юм.


Ингэснээр;
Улсын Бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгийн бүртгэл авахаар биечлэн ирж үйлчлүүлдэг иргэдийн ачаалал 55%-р буурна
Нотариатаас мэдээлэл нийлүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100% цахимжуулна.
Иргэний үл хөдлөх хөрөнгийн хуулиар хориглоогүй мэдээллийг И монголиа, Опен дата системд байршуулах ажил удахгүй хэрэгжиж эхэлнэ.

Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэлийн нэгдмэл тогтолцоогоор ажиллах бодлогын хүрээнд;
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 3-р улиралд багтаж үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү шинэ системийн хүрээнд болон бүртгэгчийн цахим баталгааны тэмдгийг хэрэглэх боломж бүрдсэнээр “барьцааны бүртгэл” хийх үйлчилгээг цахимаар үзүүлэх, иргэдийг улсын бүртгэлийн байгууллага руу ирүүлэхгүй байх боломж бүрдэнэ.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...okumts4pdadad1g96bcqldshrm