MEMBER logo
2025 оны 09 сарын 21
flag 3,594.52 ₮flag 4,228.59 ₮flag 24.30 ₮flag 4,525.11 ₮flag 383.00 ₮flag 4,848.83 ₮flag 2,162.05 ₮flag 10.85 ₮flag 74.62 ₮flag 40.77 ₮flag 462.30 ₮flag 43.20 ₮flag 6.64 ₮flag 505.39 ₮flag 2.58 ₮flag 27.65 ₮flag 2,601.99 ₮flag 2,372.20 ₮flag 174.15 ₮flag 119.01 ₮flag 112.96 ₮flag 0.22 ₮flag 853.81 ₮flag 2,800.02 ₮flag 978.62 ₮flag 11,770.26 ₮flag 2,109.80 ₮flag 566.53 ₮flag 991.92 ₮flag 87.11 ₮flag 363.14 ₮flag 25.48 ₮flag 207.24 ₮flag 86.85 ₮flag 0.14 ₮flag 4,950.03 ₮
Улаанбаатар хотын сургуулиудад 41 мянга гаруй хүүхэд элслээ

ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭХ НЬ АШИГТАЙ ЮУ

negdmel.mn
negdmel.mn
2024.12.09 09:49 • 3882 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭХ НЬ АШИГТАЙ ЮУ

     Евразийн эдийн засгийн холбоотой /ЕАЗХ/  байгуулах гурван жилийн хугацаатай түр хэлэлцээрийн хүрээнд 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан хөнгөлөлттэй нөхцлөөр импортлохоор урьдчилсан байдлаар тохиролцсон байна. Эдгээр бараа бүтээгдэхүүний жагсаалтад өндөг, улаанбуудай, малын тэжээл, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэрэг багтаж байгаа юм. Харин Монгол улсаас ноос ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгөөр экспортлох юм.

     ЕЭЗХ-нд  ОХУ, Армени, Беларусь, Казакстан, Киргиз гэсэн таван улс багтаж байна. ЕЭЗХ бусад улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулж, хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэхүү хэлэлцээр нь тус холбоо болон гуравдагч орнуудын хамтын ажиллагааны хамгийн дэвшилтэт хэлбэрүүдийн нэг юм. Эдгээр улсаас манай орон ОХУ-аас голлон бараа, бүтээгдэхүүн импортолдог.

     Монгол Улс, ОХУ-ын худалдааны тэнцэл одоогийн байдлаар 97:3-ийн харьцаатай байгаа бөгөөд энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж:

  •  “Монгол улс ОХУ-аас импортолж буй бараанд 5 хувийн татвар ногдуулдаг ч тус улс руу экспортлоход 55-60 хувийн татвар төлж байгаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, ОХУ-ын худалдааны тэнцэл тэнцвэржинэ”. 

      Энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр Москва хотод болсон ЕЭЗХ-ны дээд хэмжээний чуулганаар Монгол улстай худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон. Хэрвээ энэхүү хэлэлцээрийг эцэслэн баталж, хөнгөлөлттэй нөхцлөөр бүтээгдэхүүн импортолж эхэлбэл үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээс шахагдах нөхцөл боломж үүсэж болзошгүйг МҮХАҮТ мэдэгдэв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од:

  • “Экспортод бүтээгдэхүүн гаргадаг гишүүд харилцан ашигтай байх шаардлагатай. Ажлын хэсэг байгуулагдан, нухацтай хандаж, Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхийг зарчмын хувьд зөвшөөрөх ч, харилцан ашигтай байх заалтыг Засгийн газартай зөвшилцөнө” хэмээн мэдээллээ. Тэрээр мөн “Жишээ нь, Киргизстан улс ноос ноолуурын дутагдалтай. Тиймээс бид тухайн улсад ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэх үйлдвэр барьж болно. Хөрөнгө мөнгийг нь Киргизстан улстай хамтран шийдвэрлэж болно”.

     Монгол Улсыг тус холбоонд элсэхийг гадаад харилцааны мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаач, эдийн засагчид эсэргүүцдэг. Учир нь энэ хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, барилга, хүнс хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул байгаа. Мөн ОХУ эдийн засгийн хоригтой байгаа энэ үед гаалийн татвар тэглэх түншлэлийн хэлэлцээр байгуулбал барууны хөрөнгө оруулагчдыг түлхэх эрсдэл бий. Манай улсаас ЕАЗХ-ны таван улстай хийсэн худалдааг харвал Монгол Улс 143 сая ам.долларын бараа нийлүүлж, 2,5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолсон байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр энэ тал дээр тодорхой тайлбар хийлээ. 

  • “Монгол Улс 2023 оныг Шинэ сэргэлтийн жил хэмээн зарлаж, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргасан. 3,5 сая хүнтэй зах зээлээ хамгаалын төлөө байх уу, олон сая хүнтэй зах зээл рүү гаргахын төлөө байх уу гэдэг итгэл үнэмшлийн тухай яригдсан юм билээ. Ингээд 300 сая хүнтэй зах зээл рүү гарах сонголтыг хийсэн".

Дээрх асуудлаар Улсын их хурлын гишүүнээс эхлэн зарим иргэдийн байр суурийг хүргэж байна.

Ч.Лодойсамбуу /Улсын их хурлын гишүүн/:

  • - "Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх нь дотоодын компаниудыг хүнд байдалд оруулаад зогсохгүй цаашлаад хүнсний хараат байдалд оруулах эрсдэлтэй учраас гэрээг эргэн харах шаардлагатай".

Л. Төрмөнх /Чөлөөт уран бүтээлч/: 

  • - "Манай тусгаар тогтнолын хамгийн хар бараан үе эхэллээ. Евразийн холбоонд нэгдэж орно гэдэг манай аюулгүй байдал, эдийн засгийн таатай байдлыг аюул дор аваачаад зогсохгүй манай эх орны бүрэн эрхт байдлыг аюулд орууллаа"

Иргэд: 

  • - Энэ хэлэлцээрийг маш яаралтай байгуулах хэрэгтэй. Чөлөөт худалдааны хэлэлцээр гишүүнчлэл хоёрыг адилтгаж болохгүй. Энэ хэлэлцээр батлагдвал экспортын болон хөрөнгө оруулалтын маш том боломж нээгдэнэ.
  • -Гол нь монополь, олигополийн үнэ хязгааргүй өсдөг учраас л өрсөлдөөн хэрэгтэй, дотооддоо байхгүй бол гадаадаас оруулж ирэх хэрэгтэй болдог. Гадаадаас тээврийн зардал, бүх татвар хураамжаа төлөөд орж ирж байгаа ижил чанартай бараанаас үнэтэй байвал дотоодын компани зардлаа нэг эргээд харах хэрэгтэй.
  • - Оруулж ирлээ гэхэд авахгүй байх хандлагатай байвал. Тээр жил австрийн алимыг Орос гэнэт авахаа болиод австричууд зөвхөн Австри алимаа авч идэж байгаад босгоод ирж билээ.
  • - Ер нь тийм. Гэхдээ бас зарим үндэсний үйлдвэрлэгчид жаахан хамжааргатай байх хэрэгтэй. Гадны импортын татварыг тэглээд ирэнгүүт зарим дотоодын үйлдвэрийн үнэ нэмэгдээд, чанар муудаад эхэлдэг тал байдаг. Жижиг зах зээл учир дотоодын үйлдвэрлэгчид маань хоорондоо хэлэлцэн үнэ хөөрөгдөж байна гэж хардаг. Ер нь түргэн эргэлттэй хүнсний үйлдвэрлэлийн өртөг дээр 20-30%-ийн ашиг хийхэд хангалттай. Бүтээгдэхүүний чанар нь импортын барааны чанартаа хүрэхгүй тохиолдол бас байдаг.
  • - Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт дотооддоо үйлдвэрлэдэг, дотооддоо үйлдвэрлэж болох барааг оруулахгүй байх хэрэгтэй.

ХЭЛЭЛЦЭЭРИЙН НӨХЦӨЛ: 

  • Татвар 0%: Тус төсөлд талууд 375 нэр төрлийн барааны гаалийн татварыг ямар ч тохиолдолд “0” байхаар тогтоосон. Энэ дундаа Монгол тус холбооны орнуудаас импортолж буй бараг бүх гол нэрийн бараа буюу чихэр, сүүн бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүн, авто тээврийн хэрэгсэлд давуу эрх олгох бол хариуд нь мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, арьс шир зэрэг ХАА-н бүтээгдэхүүнийхээ татварыг хөнгөлүүлэхээр тохиролцжээ.

  • Хүлээгдэж буй боломж: Үр дүнд нь урьдчилсан тооцооллоор Монголоос ЕАЭЗХ-ны орнууд руу чиглэсэн экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, 3 жилийн хугацаанд $150 саяын ашиг олох боломжтой гэнэ. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...8v09bvfmv0uv9cplgrchcpbfcg