MEMBER logo
2026 оны 10 сарын 28
flag 3,597.59 ₮flag 4,031.10 ₮flag 22.89 ₮flag 4,360.72 ₮flag 361.85 ₮flag 4,805.84 ₮flag 2,160.71 ₮flag 10.97 ₮flag 64.43 ₮flag 37.78 ₮flag 458.60 ₮flag 44.47 ₮flag 7.96 ₮flag 539.50 ₮flag 2.72 ₮flag 27.67 ₮flag 2,566.22 ₮flag 2,527.67 ₮flag 165.50 ₮flag 110.41 ₮flag 106.36 ₮flag 0.20 ₮flag 880.47 ₮flag 2,812.05 ₮flag 979.58 ₮flag 11,680.49 ₮flag 2,046.67 ₮flag 539.32 ₮flag 914.96 ₮flag 79.33 ₮flag 385.64 ₮flag 23.61 ₮flag 216.39 ₮flag 72.30 ₮flag 0.14 ₮flag 4,876.08 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

Б.ПҮРЭВДОРЖ: ХУУЧИН МАШИНТАЙ БИШ, ХУУРАМЧ ШАТАХУУНТАЙ ТЭМЦЭЭЧ ЭЭ!

negdmel.mn
negdmel.mn
2025.01.15 10:28 • 2777 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Б.ПҮРЭВДОРЖ: ХУУЧИН МАШИНТАЙ БИШ, ХУУРАМЧ ШАТАХУУНТАЙ ТЭМЦЭЭЧ ЭЭ!

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хуурамч шатахууны эсрэг хуулийн төсөл өргөн барихаар болсноо мэдэгдсэн. Түүний хувьд хуурамч шатахуун монголчуудын эрүүл мэнд, агаарын бохирдол, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна гэж удаа дараа сануулсаар ирсэн. Б.Пүрэвдорж гишүүний хэлж буйгаар бол Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэдэг бүлэглэл, улс төрийн хамгаалалттай, бизнесийн нөлөөтэй хүмүүсийн бүлэглэл бий болсон бөгөөд шатахууны чанар жил ирэх тусам муудаж, түүнд тавих хяналт суларч байгаа аж.

Иргэдийн зүгээс шатахууны чанар өмнөхөөсөө муудсан талаар сэтгэгдлээ хэлэх нь элбэг. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд  Монгол Улс руу хуучин машин оруулж ирэх асуудалд чанга хандана гэдгээ хэлж, татвар нэмэгдүүлэх асуудлыг Нийслэлийн төсөвт суулгасан. Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүний хэлж буйгаар зөвхөн хуучин машинтай тэмцээд зогсохгүй хуурамч шатахууныг илрүүлснээр агаарын бохирдол 30 хувь хүртэл буурна гэдэг судалгаа танилцууллаа. Улаанбаатарын иргэдийг машины утаа, яндангийн утаанаас дутахгүй хордуулсаар байгаа учраас энэхүү хуулийг яаралтай хэлэлцэн батлах ёстой гэж тэр үзэж байна. 

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...vljbd95quaogkj275da4k26cql