MEMBER logo
2026 оны 02 сарын 11
flag 3,566.00 ₮flag 4,228.92 ₮flag 22.77 ₮flag 4,613.79 ₮flag 397.11 ₮flag 4,851.72 ₮flag 2,141.74 ₮flag 11.20 ₮flag 76.00 ₮flag 39.36 ₮flag 456.26 ₮flag 46.19 ₮flag 7.21 ₮flag 514.69 ₮flag 2.44 ₮flag 27.43 ₮flag 2,613.89 ₮flag 2,509.39 ₮flag 174.65 ₮flag 112.99 ₮flag 114.26 ₮flag 0.21 ₮flag 906.11 ₮flag 2,810.53 ₮flag 970.86 ₮flag 11,672.67 ₮flag 2,147.27 ₮flag 566.18 ₮flag 1,003.40 ₮flag 83.02 ₮flag 369.58 ₮flag 24.60 ₮flag 222.95 ₮flag 81.81 ₮flag 0.14 ₮flag 4,895.45 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

УЛААНБААТАР ХОТОД МӨРДӨХ ШИНЭ 16 СТАНДАРТ

negdmel.mn
negdmel.mn
2025.03.20 08:59 • 1077 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
УЛААНБААТАР ХОТОД МӨРДӨХ ШИНЭ 16 СТАНДАРТ

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд хотын стандартуудыг шинэчлэн батлуулж байна. Тухайлбал, 2022 онд 38, 2023 онд 14 стандартыг батлуулж, мөрдөж буй. Харин 2025 онд нийт 16 стандартыг НИТХ-аар батлуулсан бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Одоос тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх үүрэгтэй. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу “Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд хотын стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах” боломжтой болсон.

Хотын стандартыг төлөвлөлт, гүйцэтгэл, хүлээн авах, ашиглалт гэсэн дөрвөн үе шатаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангуулж ажилладаг. Тухайлбал, төлөвлөлтийн үе шатанд тендерийн баримт бичиг, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургаас нь эхлээд хотын стандартыг тусгаж, үүний дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

Дараагийн ээлжид нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран тухайн онд төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг авч, газар дээр нь зөвлөн туслах, гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилтнуудыг хотын стандартыг мөрдүүлэх арга зүйгээр хангаж ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын стандартын талаар сургалт зохион байгуулдаг” гэлээ.

2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр дараах 16 стандартыг мөрдөнө. Үүнд:

1. Оршуулгын газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага
2. Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтад тавигдах шаардлага
3. Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага
4. Хөв цөөрөм үүсгэх болон хур тунадасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавигдах шаардлага
5. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын гадна засалд тавигдах шаардлага
6. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын дотор засалд тавигдах шаардлага
7. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын гадна засалд тавигдах шаардлага
8. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын дотор засалд тавигдах шаардлага
9. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төсөл
10. Хүүхдийн зуслангийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага
11. Нийтийн эх, хүүхдийн өрөөг төлөвлөх гарын авлага
12. Орон сууцны барилгын дулаалга, гадна фасадад тавигдах шаардлага
13. Орон сууцны дээврийн ажилд тавигдах шаардлага
14. Нийтийн тээврийн зогсоолын зорчигчийн хүлээлгийн танхимд тавигдах ерөнхий шаардлага
15. Хотын авто зам төлөвлөх ерөнхий шаардлага
16. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад тавигдах шаардлага

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...9eumbvv4ovrou6dd8kjodtrd69