MEMBER logo
2026 оны 07 сарын 29
flag 3,591.78 ₮flag 4,093.37 ₮flag 21.97 ₮flag 4,405.20 ₮flag 370.57 ₮flag 4,790.18 ₮flag 2,157.23 ₮flag 11.36 ₮flag 70.59 ₮flag 37.45 ₮flag 458.01 ₮flag 45.98 ₮flag 7.59 ₮flag 530.69 ₮flag 2.44 ₮flag 27.63 ₮flag 2,548.54 ₮flag 2,514.43 ₮flag 169.48 ₮flag 111.07 ₮flag 107.06 ₮flag 0.20 ₮flag 879.15 ₮flag 2,784.33 ₮flag 977.89 ₮flag 11,669.20 ₮flag 2,083.23 ₮flag 547.57 ₮flag 948.53 ₮flag 80.08 ₮flag 372.96 ₮flag 23.41 ₮flag 214.49 ₮flag 75.84 ₮flag 0.14 ₮flag 4,869.66 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

Д.АМАРБАЯСГАЛАН: XЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЯЗГААРЛАГДАХ УЧИРГҮЙ

negdmel.mn
negdmel.mn
2025.03.20 09:05 • 1555 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Д.АМАРБАЯСГАЛАН: XЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЯЗГААРЛАГДАХ УЧИРГҮЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:

"XЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХЯЗГААРЛАГДАХ УЧИРГҮЙ


Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг байдаг. Тийм ч учраас бид хэвлэлийн эрх чөлөөг тууштай дэмжиж байх учиртай. 


Ноорог.мн сайттай холбоотой үйл явдал ямар ч учир шалтгаантай байсан хууль хяналтын байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан үйл явдал боллоо гэж олон нийт үзэж эсэргүүцлээ илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. 


Хэдийгээр тодорхой төрлийн гэмт хэрэг гэж үзэн мөрдөн шалгаж байгаа ч гэсэн арга, аргачлалын хувьд хүний эрхэд ээлтэй байх, хуульд заасан хамгийн боломжит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байх нь энэ чиглэлийн байгууллагуудад мөрдөх чухал зарчим юм. 


Төрийн ажлын арга барил нь хүний эрхийг хамгаалсан хүн төвтэй байхыг бүхий л шатны төрийн албан хаагчдаас бид шаардах болно. Ийм хандлагын өөрчлөлтийг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлж шинэ стратегиа батлахдаа хамгийн гол зорилтоо “Хууль хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн байх” хэмээн дэвшүүлсэн.


Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороод уг асуудалд хуулийн хүрээнд хяналт тавьж оролцох ба энэ хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг хэлэлцэх болно."

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...9vl7uh11o64h87t1g2eqvlckcl