MEMBER logo
2026 оны 07 сарын 29
flag 3,591.78 ₮flag 4,093.37 ₮flag 21.97 ₮flag 4,405.20 ₮flag 370.57 ₮flag 4,790.18 ₮flag 2,157.23 ₮flag 11.36 ₮flag 70.59 ₮flag 37.45 ₮flag 458.01 ₮flag 45.98 ₮flag 7.59 ₮flag 530.69 ₮flag 2.44 ₮flag 27.63 ₮flag 2,548.54 ₮flag 2,514.43 ₮flag 169.48 ₮flag 111.07 ₮flag 107.06 ₮flag 0.20 ₮flag 879.15 ₮flag 2,784.33 ₮flag 977.89 ₮flag 11,669.20 ₮flag 2,083.23 ₮flag 547.57 ₮flag 948.53 ₮flag 80.08 ₮flag 372.96 ₮flag 23.41 ₮flag 214.49 ₮flag 75.84 ₮flag 0.14 ₮flag 4,869.66 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ХОЖИМ ХОЙНО ТЭДНИЙ СЭТГЭЛГЭЭГ ОЙЛГОЖ УХААРАВЧ НЭГЭНТ ОРОЙТСОН БАЙХ НЬ ОЛОНТАА

negdmel.mn
negdmel.mn
2025.03.20 19:08 • 5810 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ХОЖИМ ХОЙНО ТЭДНИЙ СЭТГЭЛГЭЭГ ОЙЛГОЖ УХААРАВЧ НЭГЭНТ ОРОЙТСОН БАЙХ НЬ ОЛОНТАА

Аугаа зохиолчид аугаа сэтгэгчид байдаг. Нийгмээ урагш хөтлөх, ард олноо дагуулах хүч тэдэнд бий боловч цаг үеэсээ түрүүлсэн тэдний үзэл бодлыг хүмүүс ойлгодоггүйгээс амьдарч байгаа нийгэмдээ төдийлөн нөлөөлж чадахгүй өнгөрөх тал бий. Хожим хойно тэдний сэтгэлгээг ойлгож ухаарч сэхээрэвч нэгэнт оройтсон байх нь олонтаа.

Оросын суутан Достоевский хүүхдэд хачин их хайртай хүн байж. Ямар ч гэм зэмгүй балчир хүүхдүүд нийгмийн буруугаас болоод зовж шаналж, нүдэндээ нулимстай яваа бол тэр нийгмийг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрч чадахгүй гэсэн хатуу үзэлтэй байсан байна.

Манай Монголын суутан Урианхай гуай траншейны гэгдэх тэнэмэл золбин хүүхдүүд байгаа цагт би ийм нийгэмтэй эвлэрч чадахгүй, төрөөс ямар нэгэн гавьяа шагнал авахгүй хэмээн ганц хүний хөдөлгөөн байгуулж өдгөөг хүртэл тууштай явааг мэднэ.

Өөрийнхөө үзэл бодолд тууштай үнэнч байж алдар гавьяа, эд баялаг, албан тушаалаас татгалзаж чадна гэдэг гайхамшиг, жинхэнэ уран бүтээлч хүний эр зориг мөн. Бидний амьдарч энэ цаг үеийн хамгийн мундаг зохиолч, хамгийн гайхалтай яруу найрагч, хамгийн хүчирхэг сэтгэгч Урианхай гуайн дуу хоолойг сонсох хүн ховор байна.

Материаллаг баялагт шунан дурласан бурангуй цаг үед хүн энэрэх хайрлах сэтгэлээ гээж адгуусныхаа зөнгөөр хэмлэлдэн уралцаж улам л харанхуй руу зүтгэдэг ажээ.

Зохиолч Достоевский зовлон гамшигт нэрвэгдсэн нийгмээ тодорхойлон хэлсэн "Ямар ард түмэн байна, тийм л төр засаг тогтоно" гэсэн түүний эшлэл өнөөдөр хамгийн хүчирхэг сонгодог афоризм болон түгжээ. Хэдхэн хүн ноёлдог хэмжээгүй эрхт хаант засгийн үед тэгж хэлсэн үг өнөөдөр бүүр ч илүү үнэ цэнтэй байна. Нийгмийн тусгал толь нь төр засаг учраас тэр юм уу даа.

Уран бүтээлч хүн ямар нэгэн эрх ашигт үйлчилж өөрийн үзэл бодлоос урвах нь гутамшиг гэдгийг энэ хоёр суутны жишээн дээрээс харахад тодорхой байна. Соён гэгээрүүлэх үүрэг бол уран бүтээлч хүнд авьяас, онгодтой цуг бурханаас илгээсэн онцгой даалгавар юм. Яагаад гэвэл бурханы энэ хишгийг онцгой цөөн хүмүүс хүртдэг учраас тэр юм. Тэднийг түмэн олон хүрээлж, үг үйлдэл бүхнийг нь анхааралтай харж байгаа.

Гэгээрүүлэх, сайн сайхан, гэрэл гэгээ рүү хөтлөх ёстой хүмүүс нь бусармаг зүйл хийгээд эхэлбэл бид хэнд юунд итгэж найдах вэ?

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...cvpec4v3ca078osjd6puhklo8p