MEMBER logo
2026 оны 07 сарын 29
flag 3,591.78 ₮flag 4,093.37 ₮flag 21.97 ₮flag 4,405.20 ₮flag 370.57 ₮flag 4,790.18 ₮flag 2,157.23 ₮flag 11.36 ₮flag 70.59 ₮flag 37.45 ₮flag 458.01 ₮flag 45.98 ₮flag 7.59 ₮flag 530.69 ₮flag 2.44 ₮flag 27.63 ₮flag 2,548.54 ₮flag 2,514.43 ₮flag 169.48 ₮flag 111.07 ₮flag 107.06 ₮flag 0.20 ₮flag 879.15 ₮flag 2,784.33 ₮flag 977.89 ₮flag 11,669.20 ₮flag 2,083.23 ₮flag 547.57 ₮flag 948.53 ₮flag 80.08 ₮flag 372.96 ₮flag 23.41 ₮flag 214.49 ₮flag 75.84 ₮flag 0.14 ₮flag 4,869.66 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

Т.МӨНХСАЙХАН: П.БАТЧУЛУУН ЭМЧ БОЛ МОНГОЛД БЭЛТГЭГДСЭН ХОВОРХОН БОЛОВСОН ХҮЧНИЙ НЭГ

negdmel.mn
negdmel.mn
2025.03.20 13:48 • 6442 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Т.МӨНХСАЙХАН: П.БАТЧУЛУУН ЭМЧ БОЛ МОНГОЛД БЭЛТГЭГДСЭН ХОВОРХОН БОЛОВСОН ХҮЧНИЙ НЭГ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тархины үхэлтэй донороос эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхэд тулгамдаж буй асуудал болон П.Батчулуун эмчтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл өглөө. 

Т.Мөнхсайхан: Манай улс эмч, эмнэлгийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэж, ард иргэдэд тусламж үйлчилгээ хүргэснийхээ хариуд эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээдэг дэлхий дээрх цөөхөн улсын нэг болчхоод байна. Бид эмч, эмнэлгийн мэргэжилтнийхээ эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр суурь өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй.

Олон нийтэд мэдэгдэж байгаа ганц нь П.Батчулуун эмчийн тохиолдол. 2023, 2024 онд нийт 20 орчим эмч ажил үүрээ гүйцэтгэж яваад ял шийтгэл хүлээсэн. Миний бие УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд болсноосоо хойш эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлын хууль дээр анхаарал хандуулж, уг хуулиа санаачлаад үзэл баримтлалыг нь бий болгоод явж байна. Ирэх дөрөвдүгээр сард багтаад Засгийн газарт танилцуулна. Энэ жилдээ багтаж УИХ-ын чуулганд өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Би шүүх хурал болохоос өмнө хоёр, гурван удаа Батчулуун эмчтэй уулзсан. Шүүх хурлын процесс ямар шатандаа явж байгаа, ЭМЯ-ны зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй болон юу хийх шаардлагатай талаар тодруулж П.Батчулуун эмчтэй уулзсан. Анхан шатны шүүх хурлаар ял оноосны дараа би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоо өмгөөлөгчдийн хувьд дээд шатны шүүхэд хандах бодолтой байгаа юм билээ. Тэгэхээр шүүхийн гаргаж байгаа шийдвэр дээр бид нар ямар нэгэн зөв буруу гэсэн дүгнэлт өгөх нь тохиромжгүй. П.Батчулуун эмч ял шийтгэл хүлээсэн тохиолдолд тархины үхэлтэй донороос эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал цааш үргэлжлэхэд хүндрэлтэй болно. П.Батчулуун эмч бол Монгол Улсад бэлтгэгдсэн ховорхон боловсон хүчний нэг.

 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...qr9s5dlj7sk8juv3b6biejeurv