MEMBER logo
2026 оны 10 сарын 28
flag 3,598.75 ₮flag 4,016.56 ₮flag 22.80 ₮flag 4,347.37 ₮flag 361.41 ₮flag 4,795.15 ₮flag 2,161.41 ₮flag 10.93 ₮flag 64.02 ₮flag 37.82 ₮flag 458.77 ₮flag 44.67 ₮flag 7.93 ₮flag 539.68 ₮flag 2.71 ₮flag 27.68 ₮flag 2,566.41 ₮flag 2,525.24 ₮flag 164.96 ₮flag 110.78 ₮flag 106.58 ₮flag 0.20 ₮flag 880.54 ₮flag 2,808.12 ₮flag 979.86 ₮flag 11,678.57 ₮flag 2,047.51 ₮flag 537.35 ₮flag 911.77 ₮flag 78.87 ₮flag 386.53 ₮flag 23.63 ₮flag 215.85 ₮flag 72.28 ₮flag 0.14 ₮flag 4,875.64 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

УЛААНБААТАР ХОТЫН ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД БНИУ-тай ХАМТИЙН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

negdmel.mn
negdmel.mn
2025.03.21 11:00 • 1518 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
УЛААНБААТАР ХОТЫН ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД БНИУ-тай ХАМТИЙН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Итали улсын Экспортын зээлийн агентлаг SACE-ийн Зүүн хойд Ази хариуцсан Шанхай дахь оффисын тэргүүн Донато Мореа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Манай улс БНИУ-тай 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Цаашид нийслэл хот их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах, шинэ тойрог замын сүлжээг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах зэрэг томоохон төслүүдийг төсвийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд БНИУ-ын туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой” гэдгээ илэрхийлсэн юм.

БНИУ-ын төлөөлөгчид цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжилжээ. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...cgsect4nqkb6rnid6qu3er0am7