MEMBER logo
2026 оны 10 сарын 28
flag 3,597.59 ₮flag 4,031.10 ₮flag 22.89 ₮flag 4,360.72 ₮flag 361.85 ₮flag 4,805.84 ₮flag 2,160.71 ₮flag 10.97 ₮flag 64.43 ₮flag 37.78 ₮flag 458.60 ₮flag 44.47 ₮flag 7.96 ₮flag 539.50 ₮flag 2.72 ₮flag 27.67 ₮flag 2,566.22 ₮flag 2,527.67 ₮flag 165.50 ₮flag 110.41 ₮flag 106.36 ₮flag 0.20 ₮flag 880.47 ₮flag 2,812.05 ₮flag 979.58 ₮flag 11,680.49 ₮flag 2,046.67 ₮flag 539.32 ₮flag 914.96 ₮flag 79.33 ₮flag 385.64 ₮flag 23.61 ₮flag 216.39 ₮flag 72.30 ₮flag 0.14 ₮flag 4,876.08 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ХУВАНЦАРЫН ХҮНИЙ БИЕД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ НЭМЭГДСЭЭР БАЙНА

negdmel.mn
negdmel.mn
2025.03.24 09:44 • 2743 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ХУВАНЦАРЫН ХҮНИЙ БИЕД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Сүүлийн жилүүдэд хуванцар материалын хэрэглээ огцом өсөж, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй талаар эрдэмтэд анхааруулсаар байна. Хуванцар бүтээгдэхүүнээс ялгарах бичил хуванцар болон химийн бодисууд нь амьсгалын зам, хоол боловсруулах системээр дамжин биед хуримтлагдаж, дархлаа сулрах, гормоны тэнцвэр алдагдах, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж судлаачид үзжээ.

Хүнсний савлагаа, усны сав, нэг удаагийн хэрэгслийн хэрэглээнээс болж бичил хуванцрууд ус, агаар, хоол хүнсээр дамжин хүний биед ордог. 2023 онд хийгдсэн судалгаагаар дунджаар нэг хүн жилд 50,000-100,000 бичил хуванцрыг амьсгалж, хоол хүнсээр дамжуулан залгидаг гэсэн тооцоо гарсан байна. Эдгээр нь цусанд орж, дотоод эрхтнүүдэд хүрснээр үрэвсэл үүсгэх, эсийн гэмтэлд хүргэх аюултай аж. 

Мөн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг BPA (бисфенол-А), фталат зэрэг химийн бодисууд нь хүний биеийн дааврын тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, үргүйдэл, таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийн хувьд илүү ноцтой нөлөө үзүүлж болзошгүйг судлаачид анхааруулж байна.

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...ir8nih3dfg09ehpjbs13v68h8a