MEMBER logo
2026 оны 07 сарын 29
flag 3,591.78 ₮flag 4,093.37 ₮flag 21.97 ₮flag 4,405.20 ₮flag 370.57 ₮flag 4,790.18 ₮flag 2,157.23 ₮flag 11.36 ₮flag 70.59 ₮flag 37.45 ₮flag 458.01 ₮flag 45.98 ₮flag 7.59 ₮flag 530.69 ₮flag 2.44 ₮flag 27.63 ₮flag 2,548.54 ₮flag 2,514.43 ₮flag 169.48 ₮flag 111.07 ₮flag 107.06 ₮flag 0.20 ₮flag 879.15 ₮flag 2,784.33 ₮flag 977.89 ₮flag 11,669.20 ₮flag 2,083.23 ₮flag 547.57 ₮flag 948.53 ₮flag 80.08 ₮flag 372.96 ₮flag 23.41 ₮flag 214.49 ₮flag 75.84 ₮flag 0.14 ₮flag 4,869.66 ₮
БАГШ, ЭМЧ НАРЫН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ СУДЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА /2025.10.30/

ЦЕГ: МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН Б-ийн ТӨРСӨН ХОЁР ДҮҮГ ЦАГДАН ХОРЬСОН

negdmel.mn
negdmel.mn
2025.03.24 10:31 • 2450 уншсан
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ЦЕГ: МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН Б-ийн ТӨРСӨН ХОЁР ДҮҮГ ЦАГДАН ХОРЬСОН

Ноорог медиагийн ажилтан А.О-ын төрсөн ах цахим сүлжээгээр мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан НЦУГ-аас мэдээлэл өглөө. 

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван: Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглуулах, үүний үндсэн дээр иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулах гэмт хэрэг жил бүх нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас сүүлийн дөрвөн жилд мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой 1360 хэрэг бүртгэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 365 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн бөгөөд 299 хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлүүлээд байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттайгаар, олон хүний оролцоотойгоор үйлдэгддэг. Та бүхний мэдэж байгаачлан хар тамхи, эдийн засгийн гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэргүүд үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг гэж олон улсад томьёологдон явдаг. Энэ ч үүднээс Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх болсон. Тухайлбал, Монгол Улсын иргэн Э-ийн бүлэглэл 35 хүнтэй бүлэглэл бий. Тус бүлэглэл нь гадаад улсаас цахим төрийтэй тоглоомын гэмт хэргийг үйлдэж байхад нь Шувуу ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагаас албадан баривчилж Монгол Улсад авчирсан. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 28 хүний бүрэлдэхүүнтэй Г-ийн бүлэглэлийн хоёр этгээд нь цагдан хоригдож, шалгагдаж байгаа. Мөн Б-ийн бүлэглэл бий. Энэ бүлэглэл нь олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хийсэн О.Баяржавхлан гэх хүний хамаарал бүхий 18 хүн оролцсон бүлэглэл. Тус бүлэглэл гадаад улсаас гэмт хэрэг үйлдэж байгаа гэдэг нь өчигдрийн мэдээллээс тогтоогдож байна. 
Өчигдөр цахим орчинд мэдээлэл хийсэн иргэний төрсөн дүү болох О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Тус гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах зэрэг гурван төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги нь Эрүүгийн хуулийн 3.8.1-р зүйлд "Зохион байгуулалттай гэмт бүлэг гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш хүнтэй тогтвортой нэгдлийг хэлнэ” гэж заасан. Цагдаагийн байгууллага 2023 оноос хой Торгоны зам нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 10 иргэний 5 данс, Хос тамга нэртэй 11 иргэний 20 дансанд хязгаарлалт тогтоож ажилласан. Тухайн хэрэгтэй холбоотой гурван хүнийг цагдан хорьсон. Тэдгээрийн нэг болох иргэн Б нь 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. 

MEMBER.MN

СБД 8 хороо бага тойруу 14200, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гудамж 8 , "City tower" business center, F204 2 тоот

Холбоо барих

7600 3388
unionsponsor@gmail.com
member.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 он
feching session_id...ut4iepc72ilmaanb27muv5if0m